Тураалаас урьдчилан сэргийлэлт

Ялангуяа залуу эхчүүд яарч хүүхдээ дутуу хөхүүлэх, цөөн хөхүүлэх, буруу хөхүүлэх, угж -санаас болж хүүхэд хөхөө голох, хөхөлт хэрэглэх, хөхөө үрэвсүүлэх зэрэг нь хүүхэд турах үндэс болдгийг санах хэрэгтэй.

Хүүхдийг хэвийн бойжуулах, тураахгүйн тулд доорх сэргийлгээнүүд нэн чухал. Үүнд:

  • Хүүхэд төрөнгүүт 20 минут дотор хөхийг амлуулах
  • Хөхийг цаггүй, хоногтоо 9-10 удаа хөхүүл
  • Хүүхдийг наанадаж 4-6 сар хүртэл хөхний сүүгээр хооллох, 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх
  • Нэмэгдэл хоолонд цагт нь зөв оруулах. Хүүхдэд гэр бүлийн хоолноос гадна боломжтой бол тусад нь хоол хийж өгч байх.
  • Хүүхдийн өсөлт, жинг 1 нас хүртэл нь сар бүр, 1-3 насанд улирал бүр, 3-5 насанд хагас жил тутам үзүүлж хоолны талаар эмчийн зөвлөгөө авч, хоолыг тохируулж байх.
  • Товлолын вакцинуудыг хуваарийн дагуу хийлгэх.
  • Бусад суурь өвчнүүд (рахит, цус багадалт) амьсгал, ходоод гэдэсний замын өвчнүүдийг цаг алдалгүй төгс эмчлэх.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.