Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт

Жирэмсний сүүлийн хагаст урагт төмрийн нөөц бүрэлдэн гүйцэд төрсөн хүүхэд 300-400 мг төмрийн нөөцтэй байдаг. Эхийн сүү төмрөөр ядмаг учраас хүүхэд энэ нөөцөө 4-5 сар хүртлээ ашиглан цус нь төлждөг, харин дутуу төрсөн хүүхэд эцнэ нөөөө авч чадахгүй.

Төмрийн нөөцөө гүйцэт хүүхэд 16, дутуу хүүхэд 12 долоо хоног ашигладаг. 3 сар болоход дутуу хүүхдийн төмрийн нөөц шавхагдан, төмөр дутлын цус багадалт үүсдэг бол гүйцэт хүүхдэд төмрийн нөөц 4-5 сартайд шавхагдаж, түүнээс хойш 3 нас хүртэл өдөр бүр хоолоор 8 мг төмөр авах шаардлагатай болдог. Ийнхүү хүүхдийн биед төмрийн нөөц шавхагдахад нэмэгдэл хоолоор зохицуулж, төмөр нөхөж өгөхгүй, эсвэл хоолоор орж буй төмөр нь шингэхгүй (суулгалт зэргээс) бол төмрийн дутагдал -аас үүдэлтэй цус багадалт үүсдэг.

Хүүхдийг эрт тэжээвэр болгох, нэмэгдэл хоолонд хожуу оруулах, удаан хугацаагаар нэг төрлийн хоол (сүү, гурил) өгөх, суулгалт өвчнөөр ужиг өвдөх, олон дахин өвчлөх, цочмог халуурдаг өвчнүүдээр дахин дахин өвчлөх, эх нь жирэмсэн үедээ цус багадалттай байх, дутуу төрөх, рахит, тураалаар өвчлөх зэрэг нь цус багадалт үүсэх урьдал нөхцөл болдог.

Leave a Reply