Цус багадалтыг таньж тусламж хайх шинжүүд

Өвчний эхэн үед хүүхэд хоолонд дургүй болох, жин буурах, арьс салст бүрхэвч цайх, бие сулрах, булчин сулрах, нойр өөрчлөгдөх, бага зэрэг халуурах шинж гарна. Бага насны хүүхдийн цус багадалтыг хөнгөн, дунд, хүнд хэлбэрт хуваадаг.

Хөнгөн үед 3-6 сартай хүүхэд бие нь суларч, хоолонд дургүй болж, царай нь цонхийн, цочромтгой болсныг эцэг эх ажиглана. Ялангуяа хүүхдийн гарын алга, чихний дэлбэн цайдаг. Эх та хүүхдийнхээ гарын алгыг тэнийлгэж, өөрийнхөө алгатай харьцуулж (зурагт үзүүлсэн шиг) хараарай. Хүүхдийн алга өвчний хүнд хөнгөнөөс хамаарч цайсан буюу их цайсан (хувхай цагаан) байвал хүүхэд цус багатайн шинж. Хүнд цус багадалтын үед мөн 2 хөлийн шилбэ хавантай байгааг мэдэж болно. Хүүхдийн хөлийн шилбэний дээд хэсэгт эрхий хуруугаар хэдэн секунд дараад авахад шилбэн дээр үүссэн хонхор арилахгүй үлдвэл хүүхэд хавантай байна.

Цус багадалт дунд зэргийн явцтай үед хүүхэд үлэмж суларсан, орчинд сонирхол муутай, хөдөлгөөн удааширч, уйламхай, хоолонд бүүр дургүй болсон байдаг. Арьс хуурай цайвар, хэл өнгөртэй, хэлний үзүүрийн хөхлөгүүд хатангиршиж гөлийсөн байдаг. Эдгээр шинжүүд нь цус багадалт хүндэрч яаралтай эмчлэх дохио болно.

1 Comment

  1. solongo

    eejuudee emch naraa tuslaach.2 nastai huuheddee yamar bitamin uulgah ve.baga zergiin tsus bagatai bna gesen.yag yamar vitamin uulgaval deer ve tuslaach.urhiin emch oligtoi yum helehgui yum.sakononik uulga gesen.

Leave a Reply