Рахит өвчин аюултай

Рахит ихэвчлэн 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийг өвчлүүлдэг, эрчимтэй өсөж буй нялх залуу бие махбодын өвчин. Рахит дангаараа хүүхдийн амь насанд аюулгүй боловч ер нь аюултай өвчин.

Яагаад гэвэл

  • Рахитын улмаас хүүхдийн цээжний хэнхэрцгийн хэлбэр, багтаамж өөрчлөгдөн хавирга хоорондын болон хэвлийн булчин суларснаас гэдэс дүүрч, өрцийг дээш шахан амьсгалын хөдөлгөөн хязгаарлагдах тул рахиттай хүүхэд ялангуяа амьсгалын цочмог халдвар ба уушгины хатгалгаагаар өвчлөмтгий, өвчний явц хүнд байдаг. Нас барах ч элбэг тохиолддог.

  • Рахитаар нэгэнт хүнд өвчилбөл ясанд эргэшгүй өөрчлөлт гарч насан туршдаа тахир дутуу болдог.

Leave a Reply