Рахитыг яаж мэдэх вэ?

Нярай, нялх хүүхэдтэй хүмүүс рахитын шинж тэмдэгийг ажиглаж байх нь өвчнийг эрт илрүүлэн төгс эмчлэхэд нэн чухал.

Анхны шинжүүд гэвэл

  • Хүүхэд цочимхой, уйламхай, нойр хөнгөн, унтаж байхдаа татвагнаж сэрдэг.

  • Хөхөх, хооллох үедээ хүүхэд их хөлрөх, заримдаа бүр хөлсний дусал бурзайж харагдана.

  • Толгой, дагз орчмоор илүү хөлрөх ба тэр хавийн арьс загатнаж, толгойгоо шөргөөсөөр үс нь халцарч хоёр нүүртэй юм шиг болдог.

  • Хөлс зунгааралдсан, цуу шиг эхүүн үнэртэй болно.

Харамсалтай нь рахитын энэ мэт анхны шинжүүдийг эцэг эх муу анхаардаг. Энэ л үед эмчлэхгүй аваас 2-3 долоо хоногийн дараа яс зөөлөрч ирнэ.

Рахит -ын хурц үед яс зөөлрөх шинж давамгайлах ба үүнээс болж хүүхдийн толгой, цээжний хэлбэр өөрчлөгдөн хүүхэд хожим нь үеийнхнээсээ өвөөлжин толгойт, далиу толгойт, данхар, майжгий, дугуй хөлт гэх мэт цол хоч авдаг.

Булчингийн хүчдэл болон үений холбоос суларснаас хүүхэд толгойгоо даах (1-1.5 сар), суух (4-5 сар), мөлхөх (5-6 сар), явах (10-12 сар) хугацаа оройтож, шүдлэхгүй буюу шүд нь буруу ургана. Рахиттай хүүхэд бүгд цус багадалттай, хоолны шингэц муу байдаг.

5 Comments

  1. degi

    sain bnuu rahit uvchnii shinj temdeguud manai xuuxdiinxtei taaraad bnaa rahit uvchniig yaj emchlex talaar medeelel ugnu uu bayarlalaa

  2. tuul

    сайн байна уу? манай хүүхэд 4 сартай. саяхан эмчид үзүүлтэл рахит нилээн байна гэж хэлсэн. хавирга нь гадагшаа жаахан тэлэлттэй байсан. энэ нь аюултай юу? рахитыг нь эмчлэх явцад хавирга нь буцаад хэвэндээ орох уу. санаа их зовж байна. хэлж өгч туслаач.

  3. gou zuwulguu bna. taalagdaj b aa

  4. Цэцэгээ

    одоо манай 5 нас хүрч байгаа хүү рахитийн шинж тэмдэгтэй байна. Хөл нь Х хэлбэртэй. 3 настайд нь эмнэлэгт үзүүлэхэд 5,6 нас хүрээд зүгээр болно гэсэн юм. Тэр үеэ бодвол арай гайгүй болж байга ч эмчлэх өөр арга байвал хэлж өгөөч

Leave a Reply