Рахитын эмчилгээ

Рахитын шинж гармагц эмчид үзүүлж, хөнгөн, дунд хэлбэрийн үед гэрийн эмчилгээ хийдэг учраас эмчилгээний үр дүн ямар байх нь эцэг эхээс хамаарах нь олонтаа.

Рахитын шинж гармагц эмчид үзүүлж, хөнгөн, дунд хэлбэрийн үед гэрийн эмчилгээ хийдэг учраас эмчилгээний үр дүн ямар байх нь эцэг эхээс хамаарах нь олонтаа. Юуны өмнө хүүхдийг насанд нь тохирсон хоолоор зөв хооллох, цэвэр агаарт тогтмол гаргах, чийрэгжүүлэх (ус, агаар, нараар), хүүхдийг зөв асарч сувилах маш чухал. Тусгай эмчилгээний хувьд эмчийн зөвлөмжийг яг мөрдөж Д-аминдэмийг заасан тунгаар, заасан хугацаанд уулгах хэрэгтэй.

Рахит буюу сульдаа -гийн хөнгөн үед Д-аминдэмийн хоногийн тун 1400-2000 МЕ, нийт эмчилгээний тун 100000-200000 МЕ; рахитын дунд зэргийн явцтай үед хоногийн тун 3000-4000 МЕ, нийт тун 200000-400000 МЕ байдаг. Чухам ямар тунгаар хэд хоног өгөхийг өрхийн эмч тань шийдэж өгнө.

Рахиттай хүүхдийн эмчилгээнд Д-аминдэмийн 50000 нэгжийн капсулыг долоо хоногт 2 удаа Даваа, Пүрэв гаригт, нийтдээ 7 удаа уулгахыг хүүхдийн өвчний цогц менежментэд (ХӨЦМ) заасан байна.

Д-аминдэмийг эмчийн зөвлөгөөгүй дур мэдэн хэрэглэж болохгүй. Хүүхэд хоолондоо муудах, гулгих, бөөлжих шинж гарвал Д амин дэм өгөхөө даруй зогсоо. Д-аминдэмийн тун ихдэх, удаан хэрэглэхэд хордлого үүсдэг.

Д-аминдэмийн хордлогын шинжүүд гэвэл

  • Хоолонд муудах.

  • Эхлээд хааяа, сүүлдээ хоол бүрийн дараа бөөлжинө.

  • Жин буурч, өсөлт зогсоно.

  • Баас хатна.

  • Шээхдээ уйлж, шээс нь булингартай болно.

  • Арьс цайвар шарлангуй, хүүхэд уцаар уйламхай, хэт цочимхой болох ба хөлөрнө.

7 Comments

  1. дашка

    50000tai D vitamin yaraltai avna.

  2. eni

    bitamini kompleks uuj bga ued nej D uuh heregtei yu?

  3. Daria

    D vitaminii hordlogo øg.d øgøhø zogsooson. Hvvhd.n bied hortoi yu? Jin ni ergej nemegdeh v. Øsølt ni zvg.r v? Nadad tuslaach.

  4. зочин

    3 настай хүүхдийн хавирганы ясанд рахитын үлдэгдэл үлдсэн байна гэж нэг эмч хэлсэн. Яаж эмчлэх вэ. Эмчлэгдэж засрах уу?
    Мөн монгол эмчилгээ, физик эмчилгээг зааж өгөөч.

  5. bi

    d gej yag yu be

  6. ука

    D vitamini tun ihedsen bol yah ve shuud uguhuu bolih u

  7. Д...

    хүү маань 4 сартай, эртхэн бор хоологд оруулж ажилдаа орохын тулд саяхнаас загасны тос өгч байгаа, өдөрт 30 дуслаар. Гэтэл загасны тос нь 350 мг А, 50 мг Дтэй юм байна. Бас цус багадалттай байна гээд Poly Vi Sol төмөртэйгөөс нь өгч байгаа. Дээрээс харвал витамины илүүдэл гардаг гэсэн байна. Манай хүү өтгөн нь хатаад өдөр өнжиж баадаг болоод байгаа, бас тархины даралттай гээд багаасаа л цочимтгой, тархины ар хэсгээрээ хүйтэн хөлс чийхраад байдаг. Ялангуяа унтаж байхад нь. Мээмээ хөхөх үед нь духаар нь хөлс бурзайдаг байснаа саяхнаас багасаад байгаа… Тэгэхлээр Д илүүдэж, дутсан гэж үзэх үү… Ядаж байхад өрхийн эмнэлгээс энэ сард Д өгөөгүй. Түрүү сард л ганц удаа өгсөн. Зөвлөгөө өгч туслаач. Өрхийн эмчид итгэх арга алга. Дадлагын оюутнаар үзүүлээд өөрөө ажилдаа бараг ирдэггүй. Байгаа үедээ олигтой үздэггүй, тэгэс ингэс гээд орхичихдог, олигтой зөвлөгөө ч өгөхгүй юм.

Leave a Reply