Рахитын урьдчилан сэргийлгээ

Хүүхэд рахитаар өвчлөхгүй байж болно

Хүүхэд эхээсээ хэрэгцээтэй бүхнээ авч төрөхөөс гадна заримыг нь жирэмсний сүүлийн 2-3 сард нөөцөлж авдаг. Түүнийхээ хүчээр 2-4 сар хүртлээ рахитаар өвчлөхгүй, цус нь багадахгүй байж чадна.

Харин хүүхэд дутуу төрвөл рахит буюу сульдаа, цус багадалт -аар эрт өвчилдөг. Мөн эх жирэмсэн байхдаа хоол хүнсээр тарчиг байвал хүүхэддээ нөөц өгч үл чадна. Тийм учраас жирэмсний сүүлийн саруудад эмэгтэйчүүд хоол хүнснийхээ хангамж, эрүүл мэнддээ онцгой анхаарах ёстой. Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрөх тул жирэмсэн эмэгтэй өөрөө эрүүл байж, хэвлий дэх үрийнхээ хэрэгцээт бүхнийг хангахын тулд төрөл бүрийн шимт бодис (уураг, нүүрс-ус, тослог, аминдэм, эрдэс, ус г.м)-оор баялаг хоол хүнсээр цатгалан байх ёстой ажээ. Тэрчлэн жирэмсэн эмэгтэй сэтгэл санаа амар тайван, ажлын нөхцөл хөнгөвчлөгдсөн (зогсоо ажил, шөнийн ээлж, хортой хүнд нөхцөлөөс чөлөөлөгдөнө) байх учиртай. Жирэмсэн эмэгтэй архи, тамхинаас ангид байж өдөр бүр цэвэр агаарт тогтмол зугаалах нь нэн чухал.

1б. Ургийн үед рахитаас сэргийлэх тусгай аргад жирэмсэн эмэгтэйд бэлэн Д-аминдэм 500-1000 МЕ уулгах, эсвэл хэт ягаан туаягаар шарах хоёр орно. Алиныг нь хэдийд, хэрхэн хэрэглэхийг эмч хэлж өгөх учраас та жирэмсний зөвлөгөөндөө тогтмол очиж таслахгүй байхыг зөвлөе.

2а. Төрсний дараа хүүхдийг зөв асран сувилж, хооллож, чийрэгжүүлэх нь рахитаас сэргийлэх энгийн бөгөөд хүчирхэг аргууд юм шүү. Эндээс цэвэр агаар, хоол хоёр нэн чухал. Гурилан хоол голлож өгвөл фитины хүчил кальцитай нэгдэж кальци шимэгдэхгүйгээс рахитаар өвчлөх нь амархан болдгийг анхаар.

2б. Хүүхдийг Д-амин дэм -ийн ердийн ,хэрэгцээ ихтэй, багатай гэж ялган үзэж болно. Үүнд: биеийн жин хурдан нэмэгдэж, асаргаа хооллолт хангалтгүй байгаа аваас Д-аминдэмийн хэрэгцээ ихтэй, биеийн жин удаан нэмэгдэж, зулай жижиг байх, асаргаа сайн, хооллолт зөв аваас Д-аминдэмийн хэрэгцээ багатайд тооцогдоно.

Д-аминдэмийг

  • Дутуу, ихэр, жин багатай төрсөн хүүхдэд 8 хоногтойгоос: 1500 гр-аас бага жинтэй төрсөн бол 2000 МЕ, 1500-2000 гр төрсөн бол 1500 МЕ-ээр өгч, биеийн жин 2500 гр хүрэхээр ердийн тунд шилжүүлнэ.

  • Эхийн сүүгээр хооллож буй гүйцэт төрсөн хүүхдэд 2-2.5 сартайгаас нь Д-аминдэм хоногийн хэрэгцээгээр нь (500 МЕ буюу нэг үрэл) 1-1.5 нас хүртэл нь өгнө. Рахитаас урьдчилан сэргийлэхэд хамгийн тохиромжтой нь Орос улсад 500 МЕ-ээр бэлдсэн Д-аминдэмийн үрэл бөгөөд мөн А-аминдэмтэй нийлмэл үрэл, 0.0625%-ийн тосон уусмал байж болно. Рахитаас урьдчилан сэргийлэхэд Д-аминдэмийн 50000 нэгж капсулыг хүүхдийн 2 сартайгаас 2 нас хүртэл нь 6,7,8,9 сараас бусад саруудад сард 1 удаа уулгахыг ХӨЦМ зөвлөж байна. Ийнхүү рахитаас урьдчилан сэргийлэх, эмчлэх тусгай эм нь Д-аминдэмийн бэлдмэл юм.

5 Comments

  1. oyunsuren

    Манай хүү одоо 1 нас 1 сартай, маш их хөлөрдөг бас шүлс нь их гоождог, байнга л ханиад түрээд байдаг юм. Рахитын эсрэг Д витаминыг эмчилгээний тунгаар ууж байсан, бас Д витамин сиропоор ч уусан тэгсэн хэрнээ дээрдэхгүй юм. Одоо яах ёстой вэ

  2. ijilmurun

    manai huuhed odoo 4n sartai. Ä vitamin yuruusuu tasarchihsan geed oldohgui yum. manai huuhed haaya hulurdug. sergiileh uur arga helj uguuch.

  3. aagii

    sain baitsgaana uu. heg ym asuuh gesen ym huuhdiin tarhinii daraltiig yaj emchleh ve. odoo 4 sartai

  4. eej

    sain bnu, manai huuhed bas 4 sartai, d vitaminiig toson helbereer hereglevel deer geed sansariin hurmen ged aptek bdag da, tendees avsan shu ehchuude, 6800 gej bsan sanagdaj bn

  5. S

    Tarhinii daraltaas sergiileh:

    -Odor bur agaart udaan gargah
    – Odor bur usand oruulah: otgon har tsaind oruulaad tolgoig ni bas ugaaval ih taivshirdag.

    Emiin emchilgee hiij bolno, gehdee ene ni bas 100% ur duntei arga bish yum bnalee,manai huu tarhinii daralttai, odor bur 10 tsag gadaa esvel tagtan deeree gargadag, tegeed usand oruulaad suulnii tosoor toslood untuulahaar saihan untdag, shono uildag baisan ni bolison

Leave a Reply