Хүн гэдэг маш нарийн, туйлын мэдрэмтгий систем юм. Тийм ч болохоор заримдаа гадны нөлөөнд санаанд оромгүй, хачиралтай, бүр гажиг гэж болохоор хариу өгөх нь цөөнгүй. Үүний нэг жишээ нь фоби буюу ямар нэг зvйлээс шалтгаангүй айх айдас юм.
Хэр баргийн эрэгтэй хүнд дийлдэхээргүй хүчтэй, шаламгай, зоригтой атлаа хулгана харахаараа ухаан алдаад өгдөг хүүхнүүд үүний нэг жишээ. Энэ мэт бодит шалтгаангүй айдас гэж үй түм байдаг. Анагаах ухаанд латин хэлийн олон улсын хэл болгож ашигладаг болохоор тэр олон айдсуудад латин нэр өгсөн байдаг. Заримаас нь сонирхуулъя, магадгүй та өөрийгөө, эсвэл танил хүнийхээ дүр зургийг олж харах ч юм билүү. Тэгээд олж харвал сэтгэл судлаачтай уулзаж, шалтгаангүй айдас буюу фобигоосоо салахыг хичээгээрэй.
Агарофоби. Энэ нь задгай газраас айх айдас. Гудамж, талбай гэх мэтийн харьцангуй том ил задгай газар байж чаддаггүй гэсэн үг. Өргөн замыг хөндлөн гарахаас айна, талбай, өргөн чөлөөгөөр явахаасаа айна.
Клаустрофоби. Дээрхийн эсрэг айдас. Өөрөөр хэлбэл битүү орон зайнаас айна. Лифтэнд сууж чадахгүй, жижиг өрөөнд байж чадахгүй г.м. хаалттай түгжээтэй зай багатай юм болгоноос шалтгаангүйгээр айна. Яг юунаас нь айгаад байгаа юм бэ гэхээр олигтой тайлбар хэлж чаддаггүй.
Оксифоби. Өөрөөр бас айхмофоби ч гэдэг. Энэ нь хурц үзүүртэй эд зүйлээс айх айдас юм. Хурц үзүүртэй зүйл гэнэт амь ороод өөрийг нь, эсвэл өрөөл бусдыг гэмтээчих вий гэж айж явдаг. Уул шугамандаа энэ айдас нь өөрийнхөө үйл хөдлөлийг хянаж чадахаа байхаас айх айдсан дээр суурьлан үүсдэг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь өөрийгөө хамгийн их хянадаг биеэ барьдаг хүмүүс энэ айдсаас болж шаналж байдаг.
Гипсофоби. Өөрөөр акрофоби ч гэдэг. Энэ нь өндрөөс айх айдас. Энэ айдас нь бас болоогүй дотроо хоёр янз гэж байгаа. Нэг нь өөрийгөө хянаж чадахаа байгаад өндөр дээрээс гэнэт үсэрчих вий гэсэн айдас. Нөгөөх нь гэнэт бие муудаад, эсвэл хальтраад өндөр дээрээс уначих вий гэсэн айдас. Ийм айдсаасаа болоод өндөр давхарт байдаг найзындаа орж чаддаггүй хүмүүс ч байдаг.
Дисморфофоби. Эрэмдэг, муухай бие, зүс царайтай болохоос айх айдас. Энэ нь гол төлөв загвар өмсөгчид, бодибилдингчид зэрэг хүмүүст тохиолддог айдас. Тэд өөрийн бие, зүс царайнаас хайсаар байгаад өө гэж хэн ч хэлээргүй зүйлийг олоод, түүнээ хүний нүдэнд тусчихвий гэхээс айж явдаг.
Нозофоби. Хүнд өвчнөөр өвчлөхөөс айх айдас. Энэ нь дотроо бас тоймгүй олон янз гэж байгаа. Жишээлэхэд, сифилофоби-тэмбүүгээр өвдөхөөс айх айдас. Цаг ямагт л өөрийгөө энд тэндээс тэмбүүгийн халдвар авчихсан юм бишээ байгаа гэж айн, биеэ чагнаж, байсхийгээд л шинжилгээ өгч гүйнэ гэсэн үг. Цаашиллба, канцерофоби-хорт хавдар тусахаас айх, дохофоби- ДОХ –ын халдвар авахаас айх айдас, лисофоби-галзуу өвчин тусахаас айх айдас, кардиофоби-зүрхний өвчин тусахаас айх айдас гээд зөндөө зөндөө.
Цаашилъя: танатофоби – үхэхээс айх айдас
Пениафоби – ядуурахаас айх айдас
Гематофоби – цуснаас айх айдас
Некрофоби – үхдлээс айх айдас
Эргазофоби – мэс заслаас айх айдас
Фармакофоби – эмнээс айх айдас
Гипнофоби – унтахаас айх айдас
Годофоби – аялалд явахаас айх айдас
Сидеродромофоби – галт тэргээр явахаас айх айдас
Тахофоби – хурдтай явахаас айх айдас
Аэрофоби – онгоцоор нисэхээс айх айдас
Гефирофоби – гүүрээр явахаас айх айдас
Гидрофоби – уснаас айх айдас
Ахлуофоби – харанхуйгаас айх айдас
Монофоби – ганцаардахаас айх айдас
Эротофоби – бэлгийн харьцаанд орохоос айх айдас
Петтофоби – нийгмээс айх айдас
Антопофоби – цугларсан олон хүнээс айх айдас
Социофоби – хүнтэй танилцах, харьцах, олны өмнө үг хэлэхээс айх айдас
Катагелофоби – шоолуулахаас айх айдас
Ксенофоби – танихгүй хүнээс айх айдас
Гомофоби – ижил хүйстэнтэйгээ явалцагчдаас айх айдас
Лалофоби – ярихаас айх айдас /ээрдэг хүмүүст тохиолддог/
Кенофоби – хоосон гэр, байрнаас айх айдас
Мизофоби – хиртэх, бохирдохоос айх айдас
Зоофоби – амьтад, ялангуяа жижиг амьтадаас айх айдас
Арахнофоби – аалзнаас айх айдас
Офидиофоби – могойноос айх айдас
Кинофоби – нохойноос айх айдас
Тафефоби – амьдараа булшлагдахаас айх айдас
Ситофоби -хоол иднэ гэхээс айх айдас
Трискайдекафоби – 13-ны өдрөөс айх айдас г.м. үй түмээрээ.
Хүн болгонд л өөрийн гэсэн фоби байдаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Үүний нэг тод жишээ нь дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн суут хүмүүс. Жишээлэхэд, Францын цэргийн суут жанжин Наполеон нь цагаан морьноос маш их айдаг байсан гэдэг. Харин Сталин нь хорлогдох, онгоцоор нисэхээс айдаг байсан төдийгүй унтахаасаа айдаг байсан болохоор өдөржин шөнөжийн ажиллаж туйлдаа хүртэл ядарсныхаа дараа л албан хүчээр шахуу унтдаг байжээ. Ромын хаан Юлий Цезарь аянганд ниргүүлэхээсээ айдаг байж. Суут зохиолч Л.Толстой үхлээс айдаг байсан байна. Пушкин болохоор шаргал үстэй эрэгтэй хүний гарт үхэхээс айдаг байсан. Суут сэтгэл судлаач Фрейд ил задгай газрын айдастай байсан болохоор зам хөндлөн гарах гэж үйлээ үздэг байсан гэдэг.
Одуудын хувьд гэвэл Голливудын од Николь Кидман толинд харахаас айдаг.
Карибын тэнгисийн дээрэмчин Жонни Депп шавьжнаас айдаг.
Жастин Тимберлейк болохоор могой, акул, шавьж бас хэнд ч хайрлуулалгүйгээр үхэхээс айдаг.
Алла Пугачева өндрөөс айдаг.
Уолт Дисней үхэхээс үхтлээ айдаг байсан.
Мадоннаа нүүрэнд үрчлээс тогтоно гэхээс ухаангүй болтлоо айдаг.
Том Круз пеладофоби, омматофобитой. Өөрөөр хэлбэл халзарна, цагаан хэл ам хүрнэ гэхээс үсээ унатлаа айдаг.
Алдарт Роберт Де Ниро шүдний эмчид үзүүлэхээс айдаг.
Найруулагч Стивен Спилберг нь хүүхэд, лифт, хүмүүстэй харьцахаасаа маш их айдаг.
Дуучин Челентано онгоцоор ниснэ гэхээс үхтлээ айдаг.
Алдарт Вуди Ален болохоор нарны туяа, шавьж, хүүхэд, нохойноос айдаг.
Аймшгийн зохиолын хаан Стивен Кинг нь хүмүүсээс, битүү орон зай, шавьж, харанхуй, эрэмдэг болохоос айдаг.
Эцэст нь хамгийн хачирхалтай гэж болох хоёр айдсыг сонирхуулъя. Нэг нь фобофоби, нөгөөх нь пантофоби.
Эхнийх нь айна гэхээс айх айдас, нөгөөх нь юм болгоноос айх айдас.
ene zuiluudchin harin goy medeelluud bn bayrlalaa yagaad dataj avch boldguin be hariu hurdan
Meduushtei medeelel baina,Minii xuwid muxar susegiin aidastai bolchixson,yawal ene aidasaa dawan tuulj chadax boloo,Bi boo,xaraar argaldag awgai,xed xeden lam deer ochidog baisan,bas xumuus sain geed baixlaar eej xadand ch xed xeden udaa ochij vzsen,odoo ergeed bodoxloor ene buxen aidas xuides bolood bainaa,bas bi guulin burxan xaraxlaaraa aidag,muxar susegiin aidas oortoo itgelgui bolgodog yum bilee,bas deerx aidasnuud nadad baidag,mon aina gej bodoxoor aidag bas yum bolgonoos aidag bolchixood baina,yawal deerdex boloo zowlolgoo ogooch,Nadad bas xaaya xii yum xaragdaad baix yum bas xii yum daraad awlaa ,gijigdeed awlaa gej zuudeldeg ene ni mash towogtei baidag,Bi bas taniltsax albanii shugamaar 2 muu suns duudaj muu yum xiideg yapontoi taniltssan ,neg ni Mongold irsen chin medrel muutai bas ix muu energitei,xelex sain ug baixgyi aimaar yum baisan,tegeed lamaas asuusan chini ter2 chini gai bolj gesen bas muu zuud yawuulaad tuuneesee bolood tugsheed baina gesen,tegeed xund zuud yawuulj boldog yumuu gesen chini boldog gej baisan.ter yaponiig Mongold irexees omno bi terniig aimaar awarga biyetei xuiten tsustai sejigiin amitan bolj xuwiraad namaig xoogood barij awaad owtgoj baina gej zuudlesen tegeed Mongold irexleer ni uulzsan chini unexeer l aimshgiin ad zetger shig yum bainalee,yostoi xelex yg alga,tegeed gai bolood baixiig ni yanaa,xetsuu yumaa
yamar aimaar yum be edgeer bichsen aidasnaas barag 19 ni nadad baina sh dee,Gol ni bi muxar susegiin aidastai bolson tegeed uuniig dagaldaad edgeer aidas tordog yum shig baina.Bas ongots xoorox yed aimaar aidag tegeed yawj yawchixaad buux boloxloor aidag,bas mashinaar yawaxad zarim zamd deer aidas tordog,bas yawj baigaad xurex gazaraa xurexleer shalawxan buugaad dawximaar sanagdaad zowoogood baidag,Bi bas urid ni ochidog baisan xariin taliin bootei uulzaj baina gej zuudelsen ,bas interneteer taniltssan muuxai aimaar yapon manai gert ireed nadtai uulzaj baina gej zuudelsen tiimerxuu zuiluud setgel sanaa zowoogood odort l yamar negen yum aidas tugshuur toruulj baix yumaa.
Би бас чам шиг айдастай болчихоод байнаа хөө. Би хурц үзүүртэй юмнаас айдаг айдастай болчихлоо. урд нь 3 сард нэг ингэж байгаад маш сайн сэтгэл судлаачаас нэгхэн удаа зөвлөгөө аваад л гайгүй болчихсон. гэтэл сая 9 сарын 2 ноос эхлээд ямар гай нь таарав бүү мэд гэнэт цахилгаан хөрөөгөөр хүн гараа авч байна гэж бодоод салахаа больсон. бүр хүнд хэлэхээс ч хэцүү балмад хэрцгий юм бодоод төсөөлөөд унасан. Арай галзуурч эхэлж байгаа юм биш байгаа ч гэж бодсон. За хэрэв ингээд галзуурдаг юм бол бүр ухаан санаагаа алдаж алингаа алдахаасаа өмнө л яаж ийгээд амиа хорлодог юм шүү гэж бодлоо. Би аймхай учир боож үхэж чадахгүй газар дээр нь нам явуулдаг хор л олж ууяа гэж бодсон. Гэхдээ би урьдын сэтгэл зүйчдээ хандаж чадаагүй. Өөр гурван хүн дээр очсон нэг нь арай гайгүй нөгөө хоёр нь дэмий юм байна билээ. Нэг эрэгтэй нь бүр намайг байнгын хяналтанд ор, 98 мянгаар эмчилгээ хийлгэ гээд холгох гээд байх шиг санагдсан. эмчилгээ чинь хир үр дүнтэй юм бэ би уул нь эрүүл хүн ш тээ гэсэн чинь эмчилгээ чамд таарах эсэхийг хэлж мэдэхгүй таарахгүй байж болно тэр бол чиний сэтгэхүйн онцлог гэж хуцсан тэр ёстой арчаагүй ёс зүйгүй сэтгэл судлаач байна билээ. Би чамд юу гэж зөвлөх гээд байна вэ гэвэл энэ айдсууд чинь юунаас эхлэлтэйг бодож ол. Тэгээд энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл ном унш. тэгээд гаргалгаа хийх гэж оролд. Зөв хариултыг өөрөө бл бодож олохгүй бол манай Монголд чинь олигтой сэтгэл судлаач байдаггүй юм байна билээ.
Би ч гэсэн одоо энэ байдлаасаа гарахыг хэвийн болохыг хичээж л байна. За би чамд нэмж зөвлөгөө өгөхийг хичээнэ.
Үнэхээр сонин юм аа, бас маш их хэрэгтэй мэдээлэл байна. Айдас бол миний хамгийн том зовлон. Айдастай хүн хэзээ ч жаргана гэж байхгүйн байнлээ. Би бас хурц үзүүртэй зүйл, хөрөө, өрөм нтрээс аймар айдаг, хэрэглэж байгаа хүн нь гар хөлөө авчихвий гээд л… тэгээд ямар нэг муу зүйл сонсчих юм бол тэрийгээ өөр дээрээ тусгаж, өөр дээрээ татаж авч төсөөлөөд хамаг сэтгэл санаа аймар болчихдог. яагаад ч юм бодсон муу зүйл маань заримдаа биелээд байх шиг санагдаад, үүнээсээ болж хүмүүст муу зүйл хийгээд байгаагаасаа болж их шаналдаг. энэ үнэхээр хэцүү. хүн хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хүсдэг байхад би надтай байвал тэдэнд муу юм болчих боловуу гэсэндээ тэднээс зугтаадаг. ингэж өөрийгөө үгүйсгэж, үзэн ядсаар сүүлдээ амьдрал минь ямар ч утагагүй санагддаг болсон. ер нь өөртөө хамааралтай юм бүрийг муу муухайгаар бодох, муу муухайгаар төсөөлөх өвчтэй. эндээс яаж ангижрах юм бүү мэд. энэ үнэхээр хэцүү. бас нэг айдас нь өвчин тусахаас айх, байнга эмнэлэг явж шинжилгээ өгдөг. бас мухар сүсгээс үүдэлтэй ч гэх юм уу нэг утгагүй айдас байдаг юм. хэдийгээр тэнэглэл гэдгийг нь мэдэж байгаа ч айсаар л байдаг нэг зүйл нь: би урьд нь нэг лам хүний охинтой жоохон таарамжгүй юм болсийн. тэгээд л тэр надад дургүй юм чинь би өөдтэй явахгүй байх даа гэж бодоод, ямар нэгэн чухал зүйлийн өмнө түүнийг дандаа бодож, муу, сөрөг үр дүн гарах юм шиг санагдаж, айж, энэ нь ч миний ажил үйлс, амьдралд асар сөргөөр нөлөөлдөг. ер нь л явж явж бүх юмнаас айдаг өвчтэй болж таарч байх шиг байна. энэ бүх айдастайгаа тэмцэж, утгагүй зүйл гэж боддог ч асар удаан хугацаанд ийм зуршил хуримтлагдсан болохоор засахад үнэхээр хэцүү. хэзээ дуусч, хэн надад туслах бол л гэж бодох юм… энэ бүхний учрыг олж чадах, надад тусалж чадах хүн байвал надад зөвөлгөө өгвөл үнэхэр их баярлана шүү.
сайн байна уу надад туслаач манай дүү байнга л бүх юмнаас айгаад байна. гээд байдаг болчлоо их айсанаа нуух гээд архи уугаад намайг зоддог болсон би яах ёстой вэ? Туслаач хүмүүсээ
end gants l aidas alga miniix? hels heregt gvtgegdej shorond orhoos aih aidas
bi bas hurts uzurtei yumnas aidag. minii bodloor ter muuhai bodogdood bga yumiig sainaar tusuuluh heregtei yum bile. bi tenegteed 7-r angidaa eejigee nas barchihsan tsetseg tevreed hevtej bna gj haanas yum bainga bodogdood l hetsu bdg bsn etsest ni bodsoor bgad bieluulchih vi gj aigaad zuger l eejigee bish oor hunii tsaraigaar tusuulj ehelsen. ene ih ur duntei arga shuu. ter tusuulugduud bga huruu haich ntr-g irgui mohoo bna gj esvel zuger rezinen yum bn gel bodoh estoi. GOL NI DOTOR HUNEE EZEN N BUYU CHI L UDIRDAJ CHADNA SHUU AMJILT
bi hutganaas aigad ooriigoo owchtei ym bn gj bodood hetsvv bsn.. horwoogiin bvh aimshigtai ymiig bodood tiim ym bodsondoo ooriigoo haraagaad uuchilj chdku vnexeer zowson eniig unshaad setgel taiwshirlaa. bi amia horlohiig hvrtl bodoj vzsen ter muu zvilee ooroo hiichhwii gd l.. bi iim ym bodsn ym chin yu ch bodoo bilee ged bvr aigaad.. eniig bichsen hvmvst bayarlalaa. Bvgdeeree chdnaa aidsaasaa salj
odoo suuliin yued amar amgalan amidarna gej ugui bolson baina aa.adaglaad ur huuhduudiinhaa araas sanaa zovoh,, ajil amidral,or shir geed l sanaa zovohgui zuil alga daa.odoo ene 2012 onii 12 sard yu boloh geed baina aa.medej baigaa hun baina uu ..hariu sonsomoor baina!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
sain baina uu.manai hvv odoo 12 nastai er ni l ih aimhai gol ni shunu uruunduu ganstaaraa untaj chadahgvi wm esbel bi uuruu untuulna esvel untahgvi baij baij arai gej noirondoo diildeed untana shunujinguu orniihoo hajuud gereltei untdagiin.zarimdaa bvr shuniin1 2 hvrtel untahgvi aigaad bna geed l uruund orood irne yunaas aidagiin geheer svnsnees geed baih wm zorigjuulah gej zunduu l yrij heleed nemer alga yah estoi wm boloo nadad zubluj tuslaach