Хvvхдийн амны хөндийн мөөгөнцөр -т өвчнийг үүсгэгчид нь гол төлөв дрожж төст кандид мөөг, аспергил, пеницил г.м. хүний биед амьдран үхэжсэн органик эдээр хооллодог хэвийн эсүүд байдаг.
Ерөнхий
Эдгээр нь хэт ихээр үржихэд нь таатай нөхцөл бүрдүүлсэн тодорхой нөхцөлд л өвчин үүсгэгч чанартай болж, үхэжсэн эсээр хооллон амьдардаг байснаа болж шимэгчлэх хэлбэррт шилждэг. Иймд хүүхдийн амны хөндийн мөөгөнцөрт өвчин нь аутоинфекц буюу дотоод халдвар юм. /мөөгөнцөртөх, мөөгөнцөр
Шалтгаан
Хоол унд дутуу, хөгжлийн гажиг, төрөх үеийн гэмтэл, халдварт болон бусад өвчнөөс үүдэлтэйгээр биеийн эсэргүүцэл сулрах, антибиотик болон кортикостероидийн төрлийн эмээр бие султай хүүхдийг эмчлэх үед дээр дурдсан мөөгөнцөрүүд нь хүчтэй үржин шимэгч болж хувирдаг.
Хөхүүл хүүхдүүдэд удаан хугацаанд өвчлөхөд бодисын солилцооны ацидоз үүссэнээр амны хөндийн ацидоз /хүчилшил/ үүсэх нь мөөгөнцөр үүсэхэд ихээхэн нөлөөлдөг. Мөн амны хөндийн бактерийн тэнцвэр алдагдах, амны хөндийн салст бүрхэвч гүйцэд бүрэлдээгүй байх зэрэг нь мөөгөнцөрүүдийг амны хөндийд тогтох таатай нөхцөл бүрдүүлдэг.
Явц
Амны хөндийн хурц кандидоз буюу сүүнцэр нь хамгийн олон тохиолддог амны хөндийн мөөгөнцөр юм. Ингэхдээ хөнгөн, дунд ба хүнд гэсэн гурван янзаар өрнөдөг.
Амны хөндийн хөнгөн хэлбэрийн сүүнцэрийн үед цэгэн, эсвэл цэгэн бөөгнөрөл хэлбэртэй өнгөр гол төлөв хэл, эсвэл хацрын дотор талд гарна. Хусахад хялбар арилах бөгөөд 7 долоо хоногоос илүү үргэлжилдэггүй, сэдэрдэггүй.
Дунд зэргийн хүндэвтэр хэлбэрийн үед өнгөр нь цус хурсан суурин дээр хэл, хацар, хатуу тагнай, уруулыг нэвчин бүрхсэн байдаг. Салст бүрхэвчийн цусархаг гадар ил гарсан ч өнгөр бүрэн арилдаггүй. 10-15 өдөр үргэлжилдэг бөгөөд сэдэрч болзошгүй.
Хүнд хэлбэрийн сүүнцэрийн үед хальслаг хэлбэртэй өнгөр хэл, уруул, тагнай, хацар гээд амны хөндийг бүхэлд нь бүрхэнэ. Завжинд цуурхай үүсэх нь олонтаа. Хусах үед бага хэмжээний өнгөр нь л авагдах ч амны хөндийн салст бүрхэвчтэй барьцалдсан нимэг хальс нь салалгүй үлддэг. Энэ хэлбэрийн сүүнцэрийг 1 түүнээс илүү хугацаанд сайн эмчилэх шаардлагатай.
Амны хөндийн салст бүрхэвчийн сүүнцэрийн хүнд хэлбэр нь давсаг, гуурсан хоолойн салст бүрхэвч болон арьс, хумс, дотор эрхтэний халдвартай хосолсон байх нь цөөнгүй.
Хүүхдийн амны хөндийн архаг мөөгөнцөрт өвчний үед мөөгөнцөрийг глоссит /хэлний үрэвсэл/, мөөгөнцөрийн гаралтай завьжны цуурал ба бүх биеийг хамарсан гэж ангилдаг. Мөөгөнцөрийн гаралтай хэлний үрэвслийн үед хэл хуурайших, хорсож өвдөнө. Хэл цусархаг улаан, заримдаа хөхөвтөр ч өнгөтэй болдог, хэлний хоёр хажуу, эсвэл хэлний гадар дээр үүрмэг хэлбэрийн цагаан өнгөр нь сүү шиг хальс, эсвэл аалзны тор хэлбэртэй өтгөн торлог болон нийлсэн байдаг. Хэлний хоёр хажуугийн арьс эвэршинэ. Хэл чийглэг, хөдөлгөөн багатай, нягт болно. Өнгөрийг хуулахад хэцүү, эвэршсэн хэсэг нь хуулрахгүй бөгөөд өнгөрийг хуулсны дараагаар цус шүүрсэн гадарга ил гарна.
Амны хөндийн архаг мөөгөнцрийн удаан үргэлжилсэн үед хэлний зарим хэсэгт, салст бүрхэвчийн гүнд шарх, холбогч эдийн бөөгнөрөлийг илрүүлж болно.
Мөөгөнцөрийн гаралтай завьжны цууралт нь шүд нь эрт “хорхойд идэгдсэн” 4-5 насны хүүхдүүдэд илэрдэг. Завьж ны орчим захаараа цагаан өнгөртэй нягт гүн цууралт үүссэн байна. Цууралтын захын арьс нь цусархаг, нягт. Ам ангайхад өвдөнө, цус гарна.
Бүх биеийг хамарсан үед амны салтс бүрхэвчийг янз бүрий хэсэг, давсаг, бэлиг эрхтэн, хумс, дотор эрхтэнүүд гэмтсэн байдаг. Энэ тохиолдолд мөөгөнцөрийн өвчний нарийн оношлогоо нь чухал үүрэгтэй.
Эмчилгээ
Мөөгөнцөрийг хэвийн байдлаас өвчин үүсгэгч болон өөрчлөгдөхөд хүргэсэн нөхцөл байдлыг харгалзаж үзэж эмчилгээг хийнэ. Юуны өмнө хүүхдийн амны хөндийн мөөгөнцрийн үед антибиотик, кортикостероидын төрлийн эм хэрэглэх шаардлага байгаа эсэх, байгаа бол хэрэглэх хугацаанд өөрчлөлт оруулах, зогсоох зэрэг аргыг тодруулна.
Мөн хооллолт, нойрыг зохистой болгох, эрүүл агаарт гаргах, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Амны хөндийн мөөгөнцрийн хурц өвчний үед тухайн хэсгийн эмчилгээг нистатин г.м. мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй антибиотикуудыг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Хөхүүл хүүхдийн амны хөндийн мөөгөнцрийн үед угж, аяга, халбага зэргийг содын уусмалаар сайтар угааж ариутган угж /соосог/ өгөхийн өмнө чихэрлэг сироп түрхэх зэргийг зогсоох шаардлагатай. Мөөгөнцрийн халдварын бусад голомтыг арилгахын тулд хүүхэдтэй харьцдаг ойр дотны хүмүүсийн арьс, хөл гарын хумсыг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Үүний тулд арьсны эмчид үзүүлнэ.
Архаг болон бүх биеийг хамарсан мөөгөнцрийн өвчнийг эмчлэх нь тун ярвигтай гэж үздэг. Энд чихрийн шижин, ходоод гэдэсний замын өвчин, цус багадалт зэрэг өвчнийг илрүүлэн эмчлэхээс эхлээд нарийн мэргэжлийн туслалцаа зайлшгүй шаардлагатай.
Мөн амны хөндийн мөөгөнцөртэй хүүхдэд ээдэм, тараг, чанасан мах, шош зэрэг уургийн агууламж өндөртэй хоол өгөхөөс гадна өнгөт байцаа алим /лууван өгч болохгүй/, биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулдаг бэлдмэл, амин дэмүүдийг эмчийн зөвлөсний дагуу өгнө.
endeees ugi ni ymaaan huulaaad avcchighdag bol mash sain bna
5 настай хүүхэд зогсолтгүй хэхрээд зогисоод (өмхий биш, хоолны дуршил хэвийн) бараг амьсгаа авах ч аргагүй байх юм. Энэ юутай холбоотои вэ? Туслаач тамин ээ.
Хүүхдийн амны хөндийн мөөгөнцөрт өвчнийг үүсгэгчид нь гол төлөв дрож төст кандид мөөг, аспергил, пеницил гэх мэт хүний биед амьдран үхэжсэн органик эдээр хооллодог хэвийн эсүүд байдаг. Эдгээр нь хэт ихээр үржихэд нь таатай нөхцөл бүрдүүлэн, тодорхой нөхцөлд өвчин үүсгэгч чанартай болж, үхэжсэн эсээр хооллон амьдарч байгаад шимэгчлэх хэлбэрт шилждэг байна. Хүүхдийн амны хөндийн мөөгөнцөрт өвчин нь аутоинфекц буюу дотоод халдвар юм. Хоол унд дутуу, хөгжлийн гажиг, төрөх үеийн гэмтэл, халдварт болон бусад өвчнөөс үүдэлтэйгээр биеийн эсэргүүцэл сулрах үед мөөгөнцрүүд хүчтэй үржин шимэгч болж хувирдаг. Хөхүүл хүүхэд удаан хугацаанд өвчлөхөд бодисын солилцооны ацидоз /хүчилшил/ үүссэнээр амны хөндийн мөөгөнцөр бий болдог байна. Мөн амны хөндийн бактерийн тэнцвэр алдагдах, амны хөндийн салст бүрхэвч гүйцэд бүрэлдээгүй байх зэрэг нь мөөгөнцрүүдийг амны хөндийд тогтох таатай нөхцөл бүрдүүлдэг. Амны хөндийн хурц кандидоз буюу сүүнцэр нь хамгийн олон тохиолддог амны хөндийн мөөгөнцөр юм. Амны хөндийн мөөгөнцөр нь хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван янзаар өрнөдөг. Амны хөндийн хөнгөн хэлбэрийн сүүнцэрийн үед цэгэн, эсвэл цэгэн бөөгнөрөл хэлбэртэй өнгөр ихэвчлэн хэл, эсвэл хацрын дотор талд гарна. Хусахад хялбар арилах ба нэг их олон хоногоор үргэлжилдэггүй. Дунд зэргийн хүндэвтэр хэлбэрийн үед өнгөр нь цус хурсан суурин дээр хацар, хатуу тагнай, уруулыг нэвчин бүрхсэн байдаг. Салст бүрхэвчийн цусархаг гадар ил гарсан ч өнгөр бүрэн арилдаггүй. 10-15 хоног үргэлжлэх бөгөөд сэдэрч болзошгүй.
Хүнд хэлбэрийн сүүнцэрийн үед хальслаг хэлбэртэй өнгөр хэл, уруул, тагнай, хацар гээд амны хөндийг бүхэлд нь бүрхэнэ. Завжинд цуурхай үүснэ. Хусах үед бага хэмжээний өнгөр авагдах ч амны хөндийн салст бүрхэвчтэй барьцалдсан нимгэн хальс нь салалгүй үлддэг. Энэ хэлбэрийн сүүнцэрийг удаан хугацаанд эмчлэх шаардлагатай байдаг. Амны хөндийн салст бүрхэвчийн сүүнцэр хүндэрвэл давсаг, гуурсан хоолойн салст бүрхэвч болон арьс, хумс, дотор эрхтний халдвартай хосолдог байна. Хүүхдийн амны архаг мөөгөнцөрт өвчнийг хэлний үрэвсэл, мөөгөнцрийн гаралтай завьжны цуурал ба бүх биеийг хамарсан гэж ангилдаг. Мөөгөнцрийн гаралтай хэлний үрэвслийн үед хэл хуурайшиж, хорсож өвддөг. Хэл цусархаг улаан, заримдаа хөхөвтөр өнгөтэй болдог. Хэлний хоёр хажуу болон гадар дээр үйрмэг хэлбэрийн цагаан өнгөр нь сүү шиг хальс эсвэл аалзны тор хэлбэртэй өтгөн торлог болон нийлсэн байдаг. Мөн хэлний хоёр хажуугийн хальс эвэршдэг. Хэл чийглэг, хөдөлгөөн багатай, нягт болдог. Өнгөрийг хуулахад хэцүү, эвэршсэн хэсэг нь хуулрахгүй ба өнгөрийг хуулсны дараагаар цус шүүрсэн гадарга ил гарна. Мөөгөнцрийн гаралтай завьжны цууралт нь шүд нь эрт хорхойд идэгдсэн 4-5 настай хүүхдэд илэрдэг. Завьжны орчим захаараа цагаан өнгөртэй, нягт гүн цууралт үүссэн байдаг. Цууралтын захын арьс нь цусархаг, нягт ба ам ангайхад өвдөж, цус гарна. Бүх биеийг хамарсан үед давсаг, бэлэг эрхтэн, хумс, дотор эрхтнүүд гэмтдэг байна.
manai huu 4 sarta ugjaar hoollodog. amnii hundii ni bainga tsagaan ungur togtdg buguud sodiin uusmalaar archdg iimerhuu baidalta 2 sar shahuu bolj bna
urhiin emnelegt uzuulheer ugj bolon amnii hundiig ni sodiin uusmalar arch gehees uur oligtoi zuvulguu uguhgui yum haana handval boloh ve ene amnii muuguntsur munuu
амны хөндийгөөр цагаан юм гарах нь мөөгөнцөр гэсэн. сайн эмчлүүлэхгүй бол бусад биед нь халдаж хүндэрдэг гэсэн. би одоо мөөгөнцөртчихсөн тэгээд эмчилгээ хийлгэж байгаа. нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн нь дээр байхаа.
ene nadad mash ih ach holbogdol vzvvlle harin manai dvvgiin amnaas baij bgaad l sonin vner vnertej aman dotor ni yum garahiin emchid handahaar vitaminii dutagdal ghiin bi bolon manai ger bvl tgj bodohgvi bgaa vvnd zaawal hariu ogch tuslaach guij bna bi itgeltei bgaa shvvvvvvvvvvvvvv
ta bvhend mash ih bayrlalaa dahin olon iim olon niited ashig tustai heregtei zvil niitleerei
minii ohin 3 sar hagastai. ugj huhdug huhuuruuch bas hollodog. uchigdur ugluunuus hoish huhuu ch huhugvi ugjaa ch idehgvi ym joohon uilagnaad bn. bas hanaidtai gd amptsilinnii uusmal gd em diakif uuj bga. hooloo idehgvi bolhoor turaad bn zuwluguu uguuch yamar emleg sian be
haana ochij uzuuleh be hayg
manai huuhed 10n sartai ochigdor oroinoos bie ni tawguiteed uilagnaad bsan onoodor ogloo mon adil zowiurtai bosson getel uilah vrd ni amnii hondiig ni hartal helniih ni uzuur deer tsagaan zuil garsan baih yum mon buil ni baga zergiin vrewseltei haragdsan yaaraltai hariu bichij tuslaach saya untaj sereed haluuraad boldoggui ee
Amnii muuguntsur buren edgerehuu mash sn emchilgee bichij ogooch
bi 22nastai aman dotor bainga tsagaan ym garrad baina. ene moogontsor mon uu, yaj emchleh we, mongold amidardaggui ymaa