Архидах дон

Ерөнхий

Алкоголь буюу этилийн спиртийг агуулсан согтууруулах ундааг хамгийн их тархсан мансууруулах бодис гэж үздэг. Хvн тєрєлхтєний vе vеийн тvvхэнд олон улс, үндэстэнүүд архи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой өөрийн соёл уламжлалтай болсон байдаг.

Тэр соёл, уламжлал нь уух үе, хэмжээ зэргийг тогтоодог бєгєєд архи нь уг чанартаа хvний соёлын нэг хэсэг болсон байна.

Архи нь хvний сэтгэл санааны байдлыг єєрчилж, тайвшрах,  тавирах, тохь тухтай мэдрэмжийг бий  болгож, биеэ барих хяналтыг алга болгох чадвартай байдаг.  Судлаачдын vзэж буйгаар алкоголь агуулсан ундааг, єндєр хєгжсєн улс орнуудын насанд хvрсэн хvн амын 90% нь хэрэглэдэг бєгєєд хэтрvvлэн хэрэглэгчид мэдэгдэхvйц бага 20-40 %, архинд донтох євчтэй хvмvvс  дунджаар 4-5% – ийг эзэлж байна.

Үйлчилгээ

Согтууруулах ундаанд агуулагддаг алкоголь ходоодонд орсноос хойш хоёр минутын дараа цусанд орж эхэлдэг. Улмаар цусаар дамжин бие махбодийн бvх эсvvдэд тарна. Хамгийн эхлээд тархины том тал бємбєрцєгийн эсvvд алкоголийн үйлчилгээнд өртөнө. Үр дүнд нь хөдөлгөөний  зохицол болон єєрийгєє удирдах чадвараа алдагдана. Ийм учраас этилийн спирт  агуулсан ундааг тун бага тунгаар хэрэглэсэн байлаа ч жолоо барих гэх мэтийн өөрийн болон өрөөл бусдын амь нас эрүүл мэндтэй холбоотой өндөр хариуцлагатай ажил хийхийг хориглодог.

Алкоголь тархины магнай хэсгийн эсvvдэд нэвтэрснээр хэт хөөрлийн байдал үүсч, шалтгаангүйгээр хөөрч баярлах, инээх, үндэсгүй дvгнэлт гаргах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Аажмаар тархины доод хэсгийн хяналт алга болдог. Хvн биеэ барих чадвараа алдаж, ичихээ больж, эрvvл vедээ хэзээ ч хэлж хийхгvй байсан зvйлvvдээ ярьж бас хийдэг.  Өөрөөр хэлбэл агсам тавьж эхэлнэ. Спиртийн шинэ тун орж ирэх болгонд  дээд мэдрэлийн тєв улам бvр мэдээгvй болно. Улмаар хєдєлгєєний зохицуулалт алдагдданг юмс хоёр харагдах, гуйвж явах зэрэг шинж илэрнэ.

Мэдрэлийн  системийн ажиллагааны хямрал нь хvний цусан дахь алкоголийн нягтралтай шууд холбоотой. Алкоголийн хэмжээ цусанд 0.04-0.05%  болсон  vед тархины гадар унтарч, хvн єєрийгєє хянах чадвараа алдаж, эрvvлээр сэтгэх чадваргүй болно. Цусан дахь алкоголийн нягтрал 0.1% болсон vед хєдєлгєєнийг удирддаг тархины гvний хэсгvvд дарангуйлагддаг. Хvний хєдєлгєєн итгэлгvй болж, шалтгаангvй баярлаж, хєгжиж хєєрч , тэвдvv болно. Гэхдээ хvмvvсийн 15хувьд алкоголийн үйлчиллээр хөөрөхийн оронд сэтгэлээр унаж, нойр нь хүрдэг. Цусан дахь алкоголийн хэмжээ ихсэх тусам хvний сонсох болон харах мэдрэмж суларч хєдєлгєєний реакц байхгvй болдог.

Алкоголийн 0.2% -ийн нягтрал нь хvний сэтгэл хєєрлийг удирддаг тархины хэсэгт нєлєєлдєг. Энэ vед болчимгүй тэнэг санаа төрж, гэнэтийн уур уцаар бий болдог.  Алкоголийн хэмжээ 0.3% -д хvрэхэд хvн ухаан мэдрэлтэй байх боловч  сонсож харж буй зvйлээ ойлгохгvй болчихсон байдаг. Энэ байдлыг бас алкоголийн дvйрэнгэ гэж нэрлэдэг. Цусан дахь алкоголийн  0.4 % нь ухаан мэдрэл алдагдахад хvргэнэ. Хvн унтдаг ч амьсгал нь жигд бус болж  єєрийн мэдэлгvй шээс алдаж болдог. Цусан дахь алкоголийн хэмжээ 0.6-0.7% болсон vед vхэлд хvргэх нь цєєнгvй.

Архичин хvний тvгээмэл шинж нь бидний шартах, шарталт гэж ярьдаг хам шинж юм. Дотор засалт нь аажмаар оройн согтууралт болж энэ нь  олон хоногийн туршид үргэлжилсэн архидалт болж хувирдаг. Хурц шартал буюу архины байнгын дутагдалын байдлаас зєвхєн мэргэжилтний тусламжтайгаар гаргах нь цєєнгvй байдаг. Мэргэжилтэнгvvд шар тайлахын оронд эмч дуудахыг зєвлєдөг.

Алкоголиос хамааралтай болох нь хэдэн жилийн туршид аажмаар бий болдог үйл явц юм. Иймд хүн дийлэнх тохиолдолд өөрөө ч анзаараагүй байдаг.  Архинд донтох  євчтэй хvмvvс  оношоо зєвхєн эхний vед ч биш євчний бvх  явцын турш тvvний гунигт тєгсгєл хvртэл ухаарч ойлгодоггvй. Ийм ч болохоор архичин гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ донтой холбоотой бүх таагүй зүйлсийг хүлээн зөвшөөрөх нь архинаас гарах эмчилгээний 50 хувь нь гэсэн дам яриа гарсан биз.

4 Comments

  1. otgoo

    Мэдээлэл сайтай байна шүү. amjilt

  2. Ta nar yah gj bituu hudlaa shaadiin b… uhcheegui l bnashte andaa!!! uhaan samuursan ch yum algada hajuud ham l bna..

  3. Бүүр аймар архичин

    Чи үхээгүй байж болно, үхэх гэж байгаа хүмүүс бас байна.

  4. uheh gej bga humuust handaj helehed, minii ham nairka bitgii shaa, hal uzsen arhichin shig l bai l da, andtaigaa hamt unertei us shaaj bai!!

Leave a Reply