Шигдэж ургасан хумс буюу онихокриптоз

Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн ургахыг онихокриптоз буюу шигдэж ургасан хумс гэнэ.  Энэ нь нилээд тархмал өвчлөл юм. Энэ үед хумсны буланцар нь улааж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөнө. Ялангуяа явах үед илүү хүчтэй өвдөх тул шигдсэн хусны өвдөлтийг шүдний өвчинтэй харьцуулж болмоор гэж ярьдаг.190px-Ingrown_nail_002

Шалтгаан

Дийлэнх тохиолдолд хумсыг буруу тайрснаас болж хумс шигдэж ургадаг. Жишээлэхэд, хөлийн хумс дээд захыг нь бага зэрэг дугуйлсан дөрвөлжин хэлбэртэй байх ёстой атал үүнээс өөр янзаар хумсаа зассанаар хумс шигдэж ургах нөхцлийг бүрдүүлнэ. /хумс шигдэх/

Хумс шигдэж ургахад нөхцөл бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл нь бариу гутал юм. Наад захын жишээ нь өндөр өсгийтэй гутал. Бариу гутал хумс шигдэж ургах нөхцөл хамгийн ихээр бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл. Тиймээс гутлаа зөв сонгож байх хэрэгтэй. Ялангуяа хумс шигдэж ургадаг хүмүүс шөвгөр хоншоортой гутал өмсөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хөлөнд ирэх ачаалал огцом нэмэгддэг болохоор хумс шигдэж ургах асуудалтай тулгарах нь цөөнгүй.

Тавхай хавтгайрах, эсвэл мөөгөнцөртөх өвчтэй бол хумс шигдэж ургах эрсдэл нэмэгддэг. Хөлийн мөөгөнцөр буюу онихомикозын хумс дээшлэж зузаардаг. Зузаарсан хумснаас үзүүлэн даралт их болох тул хумс шигдэж ургах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна мөөгөнцөртсөн хумс нь хэлбэрээ алдаж шаравтар, эсвэл бор өнгөтэй, хайрслаг болж холцорно.

Эмчилгээ

Хумсыг тойрсон арьс улайж, хавагнасан тохиолдолд гоо зүйчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв шаравтар, эсвэл ногооно өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг.  Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэвэл хумс бүү хэл хуруугүй болох аюултай.  Ингээд ч зогсохгүй шигдэж ургасан хумсны үүсгэсэн үрэвсэл нь гангренунекроз буюу эсийн үхжилт болж, улмаар хөлөө тайруулах дээрээ тулж болзошгүй тул эмчид хандах зайлшгүй шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Ихэнх хүмүүс хөлийн хумсаа сайтар арчлах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Үүнээс ч болж багагүй асуудалд ордог нь харамсалтай. Хэрэв хүн хөлийн хумсаа зөв арчилж чаддаггүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Хөл, хөлийн хумсны арчилаа буюу педикюр үйлчилгээ хийдэг салон олон байдаг. Үүнээс гадна хичнээн гоё гутал байсан ч бариу л бол татгалзах хэрэгтэй.

Шигдэж ургасан хумс гэх мэтийн асуудлаас болж шаналахгүйн тулд дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Хумсаа засахаас өмнө лакны үлдэгдлийг витаминтай ангижруулагчаар арилгаж гараа сайтар угаа
  • Үүний дараа хумсаа богиносгож, зохих хэлбэрт оруулна. Өргөн алгатай хүнд дундаж урттай, дөрвөлжиндүү хэлбэртэй хумс зохидог. Гэхдээ зуйвандуу хэлбэртэй хумс нь бүх л төрлийн алганд тохирдог.  Хумсаа авсны дараа сөрдгөрүүдийг нь тусгай хуурайгаар хуурдах хэрэгтэй. Нэг чигт хуурайдвал хумс цуурахгүй.
  • Хумсан завсар шигсэн хирийг арилгахын тулд нимбэгийг таллан зүсээд зөөлөн рүү нь хуруугаа дүрэх хэрэгтэй. Ингэж гурван минут орчим байлгасны дараа угаахад хумс цэвэрхэн, гялалзсан болдог. Тамхи их татсанаас шарласан хумсыг мөн адил аргаар цайруулна.
  • Дараа нь гараа савантай халуун усанд хийж хумсны нимгэн арьсыг дэвтээнэ. Арьсны бүтцээс шалтгаалаад дүрэм хугацаа нь янз бүр.  Заримд нь 10-15 минут шаардлагтай байхад бусдад нь 3-4 минут хангалттай байх жишээтэй.
  • Арьсыг зөөллөсний дараа хумсны нимгэн арьсыг хумсны буланцартай нь цуг хойшлуулж, хумс заслын чимхүүрээр авна. Хумсны уг хүрэх газраар хэт гүн авах хэрэггүй.
  • Хумсны эргэн тойрны арьсыг аваад мөн зэтэрийг нь хайчаар болгоомжтой авна. Хумсны буланцарыг хөвөнтэй савхаар цэвэрлэнэ. Хөвөнгө 13%-ийн ус төрөгчийн давхар исэл, эсвэл чидун жимсний тосонд дүрсэн байна.
  • Энэ бүхний дараа лак түрхэж болно. Лак түрхэсний дараа гараа тэжээлийн тосоор тосолно. Лак түрхэх дургүй бол нимбэг, эсвэл усан үзэмний шүүсийг ашиглан хумсны толигор харагдуулах боломжтой.
  • А витамин ихээр агуулдаг аарц, сүү, элэг, өндөг, загас, самар, лууван, бууцай, хулуу зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хумсанд сайнаар нөлөөлдөг.
  • Хумс давхаргатай болсон үед далайн давстай усанд дүрэх нь сайн байдаг. Нэг халбага далайн давсыг аяга бүлээн усанд уусгаад хумсаа 15-20 минут дүрнэ.
  • Хугарамтгай, хэврэг хумсыг долоо хоногт 1-2 удаа бүлээсгэсэн ургамлын тосонд дүрнэ /чидун жимсний тос хамгийн тохиромжтой/. Дүрэх тосондоо хэдэн дусал А витамин /аптект зарагддаг/, 3 дусал йод, 5 дусал нимбэгний шүүсийг хийж өгнө.

21 Comments

  1. Хэрэгтэй анхаарууштай мэдээлэл оруулсанд баярлалаа.
    ТА бүхэнд ажлын өндөр амжилт хүсье

  2. 00000000

    xuurxii ene xeniix ni xums boldoo

  3. mendjargal

    yuuun mes zaslaar emchileh enee teree ve
    zugeer ehleed joohon zoviur medegdeh ued n yag ter heseg dee dodrulbal humsniihaa ovdoj bgaa yag ter zavsar n hovon umuu maaral hiigeed yav.engevel ayandaa humas n tegshireed urganaa.mes zasald orson humuus haramsaltai n dahiad l ene zoviurtaigaa uchirsaar l bdag teneg emch nar olon jil surahdaa yu surdag hogshon be.olon hun ene ochuuhen argaar zugeer bolson shuu.harin ideelsen bol mesd or tegeed turshaad uz.

  4. gima

    Minii hul bas yag ingedeg. 6 jiliin umnu Solongos ulsad mes hiilgeed hoyr hulniihuu tal humsuudiig awhuulsan bolowch butsaad urgahdaa dahidag. Tuunees hoish bi odoog hurtel joohon sharhlah geed ireh ued n huluu haluun usand hiij dewteej bgaad shigdsen humsaa awaad yod turheed boogood honohoor zugeer bolchihdog.

  5. suvd

    Hi heregtei medeelel bna.Minii hums yag odoo uvduud ehelsen ym.Uur iimerhuu heregtei zuil oruulj bgaarai

  6. naadah chini haldvaraas boldog baihgui yu, gert chini 1 liim hun baival bugd haldana. ariun tsever sain sahij oims gutlaa solij omsoj bolohgui. bas negent ene zurag shig bolcon bol tairuulj avahuulahgui bol oalam l tomrood baidiin ban lee. manai eej, bi, manaai duu 3-uulaa iim promlemtoi.

  7. amaraa

    tgvvl ooriigoo emjilj boloh zvil bicheed tawchihaj boldoggvi ymuu
    emchiin zowolgoo nter awj bgaad
    tanai caitd zaawar ni bgaa gj bodjil orj bgaashde
    tiim bish bsan bol tanaihruu orson oroogvi adilhanl emchid ochino bizde

  8. bi bas im bolod ene bol xumsni uchir bish noir bulchirxai owch,s im bolj bga yum bish u bi ix ydar.d irwel ingej urewsel bol.d bna

  9. nbmina

    Sain bn uu heregtei medeelel ogson bayrlalaa bi gima tanias neg yum asuuh gsen yum tgd humsaa avchaad tyod turheed tevteesen huluugaaraa boon gsen ug uu?

  10. zuv

    Бүх төрлийн цонх хаалганд ялаа шумуулын тор хийнэ Мөн жуулчны баазын монгол гэрт ялаа шумуулын иж бүрэн тор хийж байна /тооно хаалга хаяа/ 9517-4824

  11. багий

    чухал нийтлэл байна. Хумсаа анхнаасаа лав авахгүй л байх хэрэгтэй.

  12. nuudel

    mini hums 3 uda ingej urgasan tged ehnih der n eh nyalhas der och ged ochson chine mes zasliin uruund yag uragsan talin teruhen hesgin avad tged arai gagu bolson dara n dahial uragsan teged dahial eh nyalhas orson teged huruulu tarid bgad humsiin butner n avsan thdee aaaaaaaaaaaaaaaiiiiiiiiiiimmmmr ovdson odo tegsen butsaj dunguj urgajij/barag urgaj dusagu/ dahial shigdtsen thde odo bur 2 talruga margash emleg orno thde uneheer ih aijina ooroo arai baga uvtguud avchij boldguumu ardiin emchilge ntr gel tuslach?

  13. ёоооохх

    eooo neeree ene humsiig yaah we. bi 2 huliinhuu humsiig meseer awhuulsa. getel dahiad l urgaad allaa. pedikur gj aimar uwtguj aawahiig n yaana. yaaydee yaaj ene zowlongoos salah wee heelp meee

  14. zoloo

    minii baruun holnii erhii huruuni hums ingej urgaad barag 3 jil bolchloo 1 edgerch irj bsnaa l gnet ovdood ehleh ym, aav eej 2 too helhees sanaa zovood bhiin. odoo ideelcen, bi yaahu ali emnelegt ochu help??

  15. МӨӨГИЙ

    НАДАД ТУСЛААЧ МАНАЙ ХҮҮГИЙН ХУМС МӨН ТЭГЖ УРГААД ОДОО ӨВДӨӨД ХЭЦҮҮ БАЙНА ХААНА ХЭНД ХАНДАХ ВЭ ХАРИУ ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА

  16. тнкс

    төмөр замын эмнэлэгт нэг тариа хийгээд авчдын байнлээ гхдээ хөөрхөн өвддийм бнлээ би 1 авхуулсан дахиад л шигдээд бн 

  17. zolo

    Манай ээж харин бас хумсаа авхуулсан гэтэл ахиад л шигдээд ургаад байна.Одоо яанаа ямар арга хэмжээ авах вэ ойрд бүүр хөл нь аймар өвдөөд байгаа яах вэ

  18. Цэрэндулам

    mni hums shigded onoodor avhuulsan mashh ih ovddog ym bnlee ta nar avhuulaad ovchniig ni medreed uz yg l mes zasal hiihtei adilhan…… yun tsaana chine bur mes zasal hiideg bolchihood bnene ovchin chn ulamjlagddag ovchin zovlon negt huneesee zovlogoo avch bolno shuu humsaa sn archlaarai

  19. togoldor

    миний хумс бас тэгэж өвдөөд бна гэхдээ бүүр аймар дугуйрч тойрч шигдээгүй зүгээр чигээрээ шигдсэн бас хавдартай бгаа дархаар аааааааааааааайййййййййййммааар өвддөг тэгээд эмч мэс засалд ор гээд бна явуул дээр вэ ? надад туслаач үнэхээр зовж бна би уул н сая арай гэж явж хотын олимпиадаас мөнгө авсийн алхахаар нээх өвдөхгүй тэгээд гэртээ ороод гутлаа тайлхаар шүүс гарааг байна одоо яахууу ах эгч нараа би утсаа үлдээе 95180850 НАДАД ТУСЛААРАЙ

  20. togoldor

    ooo 95180580 shvv

  21. togoldor

    ah egch naraa ta nar Achtan gedeg emneleg deer ochood uzeerei bi edgersen bas huliin humsaa bitgii lav av hertei hesgiin 0.5-1mm uldee bas shuud shuluun av 2 uzuurin bitgii av tgul uusdeg ovchin bas het ix bariu gutal omsoh herregui herev ta iim ovchin tussan bol emchid hand deer bgaa doo

Leave a Reply