Наран шарлага

Ерөнхий

Хүмүүс эрт дээр үеэс эхлэн нарыг бурханчлан тахиж, туяаг нь хүний биед нөлөөлөх онцгой шидтэй гэдэгт эргэлздэггүй байсан. Жишээлэхэд, Эртний Хятадад наран биеэ шарахыг салхин цэцэг тусахаас сэргийлэх шилдэг арга гэж үздэг байсан бол Эртний Грекчүүд хүүхдийн сульдаанаас сэргийлдэг гэж үздэг байжээ.

Шалтгаан

Нарны туяа нь олон төрлийн цахилгаан соронзон туяанаас бүрддэг. Тэдгээрээ заримыг нь бид гэрэл, дулаан хэлбэрээр мэдрээд, заримыг нь огт мэдэрдэггүй. Хүн нарын цацраг дахь хэт ягаан туяа ны үйлчлэлээр борлодог тухай та лав сонсож байсан биз. Гэхдээ нарны цацрагт багтдаг гурван төрлийн хэт ягаан туяа дэлхийн гадаргуйд хүрдэг.  Юуны өмнө хэт яагаан туяаг хүн хардаггүй, мэдэрдэггүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. А төрлийн урт долгион /UV-B/ нь нарны туяаны ердөө 3,5% эзэлдэг боловч арьсны гүнд нэвтэрч, хөгшрөлтийн үйл явцаг хурдасгахинөлөөт үзүүлэх чадвартай байдаг.

В төрлийн богино долгион /UV-C/ -ы нөлөөн дор меланоцит нэртэй тусгай эсүүд нь меланин нэртэй тусгай будагч бодис ялгаруулдаг. Энэ бодисны хэмжээ нь хүний арьсны өнгийг тодорхойлдог.  Өөрөөр хэлбэл меланины хэмжээ бага үед хүний арьс цайвардуу өнгөтэй болоод, ихсээд, өөрөөр хэлбэл наранд биеэ шараад ирэхлээр борлодог. Борлох нь сайн гэдэг ч үнэн хэрэг дээрээ хүний бие хэт ягаан туяанд түлэгдэхээс сэргийлэхийн тулд меланин ялгаруулдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ийм болохоор нарны туяа нь бага хэмжээгээр нөлөөлсөн үедээ меланин үүсгэдэг ч хэтэрвэл арьсны хорт хавдар үүсгэх аюултай.  Арьс наранд түлэгдэх гэдэг нь меланин исэлдэж, задрахаасаа илүү хэмжээгээр үүсэхийг хэлдэг бөгөөд түлэгдэлтийг анагаах ухаанд эритем гэж нэрлэдэг. Наранд шарж байгаад арьсаа түлэх нь энгийн зүйл мэт санагддаг ч хоёр, түүнээс олон удаа арьсаа наранд түлэх нь хорт хавдар үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Гурав дахь төрлийн хэт ягаан туяа нь С /UV-C/ гэсэн нэршилтэй. Энэ туяа нь хүн гэлтгүй бүх л амьд амьтанд хортой, үхүүлэх чадалтай ч  боловч озоны давхаргад шүүгдээд газрын гадаргуй дээр ялихгүй бага хэмжээгээр хүрдэг. Озоны давхарга цоорлоо гэж бөөн дуулиан болоод байдгийн учир нь энэ юм.

Шаардлага

Өрнөдийн орнуудад саяхныг хүртэл хангалуун амьдралтай, нийгэмд дээгүүр байр суурь эзэлдэг хүмүүс нь цайвар, цагаан арьстай байж хар ажил хийдэг, доогуур байр суурьтай хүмүүс наранд борлосон арьстай байсан. Иймд хүмүүс биеэ наранд шарах бус харин ч арьсаа аль болох цагаан болгохыг хичээдэг байв. Манайд ч ийм үзэгдэл өнөөдрийг хүртэл хэвээр байгаа.

Гэвч нийгэм өөрчлөгдөж, үйлдвэрлэлийн хувьсгал гарснаар биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүс нарны туяа нэвтэрдэггүй байр саванд олон цагаар ажилладаг болсон тул цонхигор царайтай, цагаан арьстай болж, хангалуун амьдралтай хүмүүс нь эрүүл агаарт удаан хугацаагаар амрах боломжтой болсноор хөрслөг бор арьстай байх болсон юм. Тэгсээр өнгөрсөн зууны 40-д оноос загвар зохион бүтээгч Коко Шанель нь наранд шарсан хөрслөг бор арьсыг моодонд оруулсан билээ.

Хэрэгцээгээ дагаад удалгүй хэт яагаанд туяа цацруулдаг төхөөрөмж ашиглан гэрээсээ гаралгүй борлох боломж олгодог  солярий нэртэй төхөөрөмж бүтээгдсэн юм. Үүнээс хойш хүн заавар наран шарлагын газар очих шаардлагагүй болсо.

Үр дагавар

Аливаа юм хоёр талтай байдагчлан шаран шарлага ч өөрийн гэсэн эерэг ба сөрөг үр дагавартай.

Эерэг үр дагавар

Хэтрүүлээгүй тохиолдолд нарны туяа нь зарим төрлийн арьсны өвчнөөс салахад эергээр нөлөөлөхөөс гадна витамин D-г үүсэхэд дэм болдог. Энэ амин дэм нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, цусны эргэлтийг сайжруулснаар даралтыг хэвийг болгох үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна хэт яагаан туяаны нөлөөгөөр арьсанд үүссэн Д амин дэм нь кальци, фосфорын шингээлтийг сайжруулан, булчин, ясыг бэхжүүлэхэд дэм болж байдаг.

Сөрөг үр дагавар

Наранд хэт удаан явах нь арьсанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Наранд хэт их шардаг хүмүүсийн арьсанд 35-40 наснаас нь эхлэн хөгшрөлтийн шижн тэмдэг илэрч, сул, үрчлээстэй, зузаан болж, улмаар арьсны хорт хавдар үүсэх эрсдэлтэй. Дээр дурдсанчлан залуудаа хоёр, түүнээс олон удаа арьсаа наранд түлж байсан хүмүүсийн арьсны хорт хавдар тусах эрсдэл нь хоёр дахин нэмэгддэг.

Иймд наран шарлагын газар очих, эсвэл солярийд шарахаас өмнө гоо засалч эмчтэй уулзах зөвлөгөө авсан байхад илүүдэхгүй. Тэгээд ч арьсны цочромтгой байдлыг нэмэгдүүлж, нарны харшил үүсэх дам нөлөө үзүүлдэг эм, бэлдмэлүүд гэж байдаг.

Нөсөөт толбо, олон тооноы том мэнгэтэй бол наранд шарах хугацааг аль болох багасгаж, арьсны эмчид үзүүлэх хэрэгтэй. Арьсны үрэвсэлтэй хүмүүс наран шарлага, солярийгаас аль болох зайлсхийсэн нь дээр. Хөл гарын үсийг авсны дараа буюу эпиляц хийсний дараа арьсны цочромтгой байдал мөн л эрс нэмэгддэг.

Цусны даралт өндөр, элэг болон зүрхний үйл ажиллагааны доголдолтой болон сүрьеэтэй хүмүүс наран шарлага, солярийд орохын өмнө мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг заавал авч байх ёстой.

Хөл хүнд эмэгтэйчүүдийн арьсанд хэт ягаан туяаны нөлөөгөөр сэвх үүсгэхэд нөлөөлдөг даавар үүсэх эрсдэлтэй тул мөн л эмчийн зөвлөгө хэрэгтэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.