Амбен

0,5 г шахмал, 1% – 5 мл туншил хэлбэртэй, цусан дахь фибринолизийн  процессыг саатуулах, фибриний задралыг багасгах замаар цус алдалтын эсрэг  үйлчлэл үзүүлдэг тул хэсэг газрын цус алдалт, гиперменорей, шалтгаан  тодорхойгүй метрорраги, гемофили А ба В, Верльгофын өвчин болон лейкозын  улмаас цус алдах зэрэг тохиолдолд хэрэглэдэг байна.

Дотор муухайрах, бөөлжих,  суулгах, толгой эргэх, артерийн даралт хэлбэлзэх, тахикарди болох зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй. Эмийг бөөрний дутмагшлын үед, жирэмсний эхний 3 сарын  хугацаанд хэрэглэхийг тус тус хориглоно.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply