Амиодарон

200 мг шахмал, 5%-3 мл туншил хэлбэртэй, зүрхний булчингийн  цусан хангамжийг сайжруулах, зүрхний хэмнэл алдагдлыг засах, захын судсыг  өргөсгөх зэрэг үйлчлэлтэй. Зүрхний бах, зүрхний шигдээс, хэмнэл алдагдал  (тахиаритми) бүхий зүрхний дутмагшлын үед хэрэглэнэ.

Дотор муухайрах, ходоод  хямрах, харшлын тууралт гарах, брадикарди болох зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй. Энэхүү эмийг синусын брадикарди, синусын зангилааны сулралын  хамшинж, бамбай булчирхайн өвчин зэрэг тохиолдлууд болон хөхүүл эхчүүдэд  хэрэглэж болохгүй. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг  бөгөөд Улсын эмийн бүртгэлд Амиокордин, Кордарон, Седакорон нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply