Тамхинд донтох

Ерөнхий

Хvн тамхийг маш эрт дээр vеэс татдаг байжээ. Зарим түүхчдийн нотолж байгаагаар хүн төрөлхтөн гурван мянган жилийн тэртээгээс тамхи тамхи татах болсон байна. Энэхvv амтат ургамалтай зєвхєн єнгєрсєн зуунаас л улс орны түвшинд идэвхитэй тэмцэж эхэлсэн ч одоохондоо эрvvл амьдралын хэв маяг баталглаатай ялалт байгуулсан гэх тодорхой нотолгоо алга л байна.

Ихэнх улс орнуудад  эрvvлийг хамгаалах байгууллагуудын авч буй бvхий л арга хэмжээг харгалзахгvйгээр  тамхи татдаг хvмvvсийн асар том арми дэлхийн тамхины компаниудын баталгаат ашиг орлогыг хангаж байдаг.  Тиймээс тамхи одоохондоо хамгийн тархмал бєгєєд хvртээмжтэй мансууруулах бодис хэвээр vлдэж байна.

Анх тамхинаас никотинийг зєвхєн 1809 онд л Воклен гэдэг хvн илрvvлжээ. Арай хожуу хойно Посельт болон Рейманн нар анх удаа цэвэр алколоид никотиныг тунгалаг тосорхог шингэн, шvлтлэг урвалын шинжтэй хурц тvлэнхий амттай гэж  тодорхойлжээ. Никотин нь 140- 145С –н температурт  буцалж, ус, эфир болон алкогольд уусдаг  маш хvчтэй хор юм байна. Никотин нєлєєлєх хvч нь бvх амьтанд адилгvй байдаг.  Амьтадын никотиныг даах тvвшин нь тэдний мэдрэлийн тогтолцооны хєгжилтэй урвуу пропоциональ байдаг бєгєєд єєрєєр хэлбэл илvv хєгжингvй мэдрэлийн тогтолцоотой амьтад никотиныг муу даадаг болох нь нотлогдсон байна. Ийм маягаар бvх сvvн тэжээлтэн болон тvvнд хамааралтай хvн никотинд маш мэдрэмтгий болж байна. Гэхдээ энэ тєрєлд хонь болон ямаа хамаарахгvй бєгєєд ялангуяа сvvлийнх нь их хэмжээний тамхины навчийг идэхэд єєрт нь хор нєлєє vзvvлдэггvй байна.

Явц

Никотинд бие махбодь дасдаг бєгєєд дундаж тамхи татдаг хvний хэрэглэдэг никотины хэмжээ нь дасаагvй хvнийг хордуулдгийг олон тооны туршлагаар нотолсон байдаг. Никотин нь єєрийн хорт нєлєєгєєрєє синилийн хvчлээс дутахааргvй байдаг.  Нас биед хүрсэн хүнийг үхэлд хүргэх синилийн хүчил ба никотины тун яг адил юм.

6г жинтэй ороомол навчин тамхи нь 0.3г никотин агуулдаг. Хэрэв ийм хэмжээний тамхи насанд хvрсэн хvн залгивал тэр vхэх боломжтой. Єдєрт  20 навчин тамхи юмуу 100 папирос тамхи татахад мєн л vхэлд хvргэх боломжтой.

Хачирхалтай нь никотиныг татах vед vхдэггvй. Учир нь тамхичины авч буй тун нь хэтэрхий бага байдаг. Олон тооны vхлийн євчнvvдийг бусад илvv хортой зvйлvvд vvсгэдэг. Никотин нь хvнийг татахыг албаддаг. Зарим эрдэмтэд хамааралд оруулах талаараа тамхи нь героин болон кокаинтай нэг бvлэгт байдаг мансууруулах бодисуудаас ч илvv хvчтэй хамаарлыг бий болгодог гэж vздэг байна. Никотин нь хvлээн авагч мэдрэлээр дамжуулж мэдрэлийн эсүүдийн тархи болон булчингийн эдvvдтэй холбогддог хэсэгт нєлєєлдєг. Эдгээр хvлээн авагчууд нь никотинийг бие махбодид орж ирэнгvvт шууд л таньдаг. Vр дvнд нь дотоод гадаад шvvрлийн булчирхай, булчингийн эдvvд, судасны байдлыг удирддаг мэдрэлийн импульсийн vйл ажиллагаа гаждаг. Хvлээн авагчууд никотин орж ирсний дохио єгєхєд цусны даралт ихсэж, харин захын цусны эргэлт удааширдаг. Тархинд ирэх долгион єєрчлєгдєж дотоод шvvрлийн болон эдийн солилцооны нэлээд өөрчлөлт vvсэхэд тvлхэц єгдєг.

Тамхичин хvний сэтгэл зvйн болон биеийн байдал, тvvнчлэн тамхи таталт явагддаг нєхцєл байдал нь тайвшрах, сэргэх  мэдрэмж тєрvvлдэг. Сэтгэлийн дарамттай нєхцєл байдалд тамхи нь тайвшруулах нєлєє vзvvлж, харин суларсан нєхцєлд яг сэдээгч мэт нєлєєлдєг. Бие махбодь нь цусан дахь тодорхой хэмжээний никотинд дасаад ирэхээр тэр хэмжээнд нь хадгалахыг хичээх тул дахин тамхинд татах хүсэл төрнө. Никотин нь єєрийн vйлчлэлээр бол амьсгалын сэдээгч юм. Мєн никотин нь буцах хам шинж хэмээх зvйлийг vvсгэх чанарыг агуулдаг. Удаан хугацаанд хэрэглэх vед энэ нь тамхичин хvнд явагдахдаа никотин амьсгалыг сэдээхээ больж харин хэрэглэхээ болиход тvvнийг  дарагдахад хvргэдэг байна. Хvн  тамхи татахаас татгалзах vед  мэдэрдэг тухгvй байдал нь  vvнтэй холоотой юм. Энэ байдал нь эхний єдрийн туршид болон нэгээс хоёр долоо хоног vргэлжилж болно. Харамсалтай нь тамхи татах нь зєвхєн тухайн татаж буй  хvнийг хордуулахаас гадна тvvний хvрээлэн буй хvмvvсийг ч мєн адил хордуулж байдаг. Олон судалгааны vзvvлэлтээр идэвхгvй татагчид ( татаж буй хvний дэргэдэх татаагvй хvн) нь бусад хvмvvсийн тамхи татсаны  vр дагавараас  уг татаж буй тамхичингаас єєрєєс нь зєвхєн 1.5 дахин багаар хорддог байна.

Оношлогоо

Тамхи татдаг хvмvvсийг гурван бvлэгт хувааж болно;

  1. Никотины хамаарал байхгvй, тамхи таталт нь сэтгэл зvйн хамаарал дээр тогтдог.
  2. никотины хамааралтай
  3. Хоёр хэлбэрийн хамаарал хамтдаа. Сэтгэл зvйн болон биеийн ( никотины)

Хамаарлыг хурдан тодорхойлохын тулд хvнд тийм эсвэл vгvй гэж хариулах ёстой гурван асуулт таьж болно;

  • Та єдєрт 20 ш -ээс илvv тамхи татдаг уу?
  • Та сэтгэл хєдєлснєєс хойшхи эхний хагас цагт татдаг уу?
  • Та тамхи татахаа болих, тамхинаас гарах оролдлого хийх vед тамхинд хvчтэй татагдах мэдрэмж тєрж байсан уу эсвэл буцах шинж тэмдэг ажиглагдаж байсан уу?

Хэрэв бvх асуултанд тийм гэсэн хариулт єгсєн бол энэ нь никотины хамаарлын єндєр тvвшинд байгааг хэлж байна. Хvсэлтээр нь тамхи татаж буй хvний индексийг Европын амьсгалын замын нийгэмд тааруулснаар тооцож болно. Тэдний єдєрт татдаг тамхины тоог 12 –р vржvvлдэг. Хэрэв индекс 200- аас  илvv  байвал никотины хамаарал єндєр байна гэсэн vг. Тvvнээс гадна одоо vед никотины хамаарлыг оношлох янз бvрийн аргуудыг боловсруулсан байна. Бодит тестээр тамхины утааны заалтуудыг тодорхойлдог. Vvнд гарах амьсгалсан агаар дахь нvvрс тєрєгчийн ислийн тvвшин, цус, шээс, эсвэл шvлсэн дэх тиоцинат, никотин, котинин эсвэл бусад метаболитуудын нягтралыг тодорхойлно.

Эмчилгээ

Ямар ч хамаарлын адил тамхи татах зуршил нь эмчлэгдэхэд маш хvнд байдаг. Євчтєнг тамхиа хаяхыг албадаж болдоггvй. Зєвхєн ятгах замаар тvvнд тамхинаас татгалзах єєрийн сэдэл бий болгох боломжтой. Никотины хамаарал болон абстинентийн хам шинж бий болсон тохиолдолд ганцаарчилсан ялгаралтай болон vр дvнтэй эмчилгээ хэрэгтэй.

Leave a Reply