Амлодипин

5, 10мг шахмал хэлбэртэй, хоёрдогч үеийн кальцийн антагонист  бэлдмэл бөгөөд цусны даралт буулгах, титэм судсыг болон захын судсыг тэлж,  зүрхний цусны эргэлтийг сайжруулах үйлчлэлтэй тул цусны даралт ихсэх өвчин,  зүрхний ишеми өвчний эмчилгээнд хэрэглэдэг.

Зарим хүнд толгой өвдөх, дотор  муухайрах, бие сулрах зэрэг гаж нөлөө гарч болно. Тосгуур-ховдлын хоригийн үед хэрэглэж болохгүй. Манай улсын эмийн бүртгэлд Нормодипин нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.