Аминокапроны хүчил

Нунтаг, 40%-10 мл туншилтэй, 0,9%-ийн натрийн  хлоридын уусмалд бэлтгэсэн 5%-100 мл-ийн флаконтой байдаг. Цусан дахь  плазминогений идэвхжүүлэгчийг дарангуйлах, плазмины идэвхийг бууруулах  яамаар фибринолизийн процессыг саатуулах, бас элэгний хоргүйжүүлэх үйл  ажиллагааг идэвхжүүлэх зэрэг үйлчлэлтэй тул цус алдалтыг зогсоох зорилгоор эмчилгээнд хэрэглэдэг.

Эмчилгээний явцад бөөлжих, суулгах, толгой өвдөх, эргэх,  чих шуугих, арьсан дээр тууралт гарах зэрэг гаж үйлчлэл үзүүлж болзошгүй.  Тромбофлебит, бөөрний дутмагшил, жирэмсэн (ялангуяа 3-6 сартай үед) үед энэ  эмийг хэрэглэхгүй байвал зохино. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн  яагсаалтад орсон ба улсын эмийн бүртгэлд Ацепрамин, Аминокапроны хүчил, Аминокапроны хүчил-Денк нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.