Атенолол

25 мг, 50 мг, 100 мг бүрхүүлтэй шахмал хэлбэртэй, β- адреноблокаторын бүлгийн бэлдмэл бөгөөд зүрхний синусын зангилааны  автоматизмыг багасгах, зүрхний агшилтын үелзлэлийг цөөрүүлэх, тосгуур-ховдлын сэрэл дамжуулалтыг удаашруулах, миокардын агших чадвар, хүчилтөрөгчийн  хэрэгцээ зэргийг багасгах, цусны даралтыг бууруулах зэрэг үйлчлэлтэй.

Энэ эмийг  цусны даралт ихсэлт, синусийн тахикарди, зүрхний бах хөдлөлтийн үед болон  ховдлын тахиаритмигаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Толгой өвдөх, эргэх,  хөлрөх, ядрах, нойргүйдэх, дотор муухайрах, суулгах, эсвэл өтгөн хатах, арьс  загатнаж улайх, бронхын агчил өгөх зэрэг гаж үйлчлэл үзүүлж болзошгүй. Тосгуур- ховдлын II, III зэргийн хориг, синусын зангилааны сулрал, аливаа  брадикарди, гипотони, зүрхний дутмагшлын II – III үе, бронхын багтрааны үед  хэрэглэхийг цээрлэнэ. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг ба улсын эмийн бүртгэлд Атенолол, Атенолол гидрохлорид, Атенобене, Атенова  болон Атегексал (Атенолол+Хлорталидон – 50мг+12,5мг, шахмал) зэрэг нэрээр бүртгэгдсэн.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.