Бендазол

20 мг шахмал, 1%-2 мл, 0,5%-5 мл туншил хэлбэртэй, судас өргөсгөх,  гөлгөр булчингийн агчил тавиулах, цусны даралт бууруулах үйлчлэлтэй.

Цусны  даралт ихсэлт, титэм судасны дутмагшил, судасны агчил, ходоод гэдэсний шархлаа  ба агчил, полиневрит зэрэг өвчин эмгэгийн үед хэрэглэдэг. Гаж нөлөө төдийлөн  гардаггүй. Гипотонитой хүнд болон хижээл насны хүмүүст хэрэглэхгүй байвал  зохино. Манай улсын эмийн бүртгэлд Дибазол нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply