Варфарин

1мг, 2мг, 2,5мг, 5мг, 7,5мг, 10мг шахмал, 50мг бүхий флакон  (тарилгын) хэлбэртэй, цусны бүлэгнэлтийг саатуулах үйлчлэлтэй тул тромбо  үүсэхээс сэргийлэх болон венийн, уушгины артерийн тромбоз, зүрхний шигдээс,  тархины тромбоэмболийн эмчилгээнд тус тус хэрэглэдэг.

Дотор муухайрах,  суулгах, гэдсээр өвсөх, арьсанд тууралт гарах, загатнах зэрэг гаж нөлөө өгч  болзошгүй. Эмийг удаан хугацаагар хэрэглэвэл агранулоцитоз, нефропати, шарлалт  үүсгэж болно. Янз бүрийн шалтгаант цус алдалт, лейкоз, ходоодны шархлаа,  эндокардит, перикардит, элэг, бөөрний дутмагшил, жирэмсэн үед хэрэглэхийг  хориглоно. Манай улсын Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.