40 мг, 80 мг шахмал, 0,25%-2 мл туншил хэлбэртэй, титэм судсыг өргөсгөж, зүрхний булчингийн тэжээлийг сайжруулах, фосфатын метаболизмыг бууруулах, миокардын хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгах, тахиаритмийг дарах зэрэг үйлчлэлтэй учраас титэм судасны цочмог, архаг дутмагшил, артерийн гипертони, жирвэлзээ (мерцани) бүхий аритми, экстрасистоли зэрэгт хэрэглэдэг.
Энэ эм их төлөв зохимж сайтай боловч зарим тохиолдолд бөөлжих, толгой эргэх, хавагнах, өтгөн хатах, харшилт урвал зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Зүрхний шалтгаант шок, зүрхний хориг бүхий шигдээсийн үед болон жирэмсний эхний 3 сар, хөхүүл үед энэхүү эмийг хэрэглэж болохгүй. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг ба эмийн бүртгэлд Верапамил гидрохлорид, Изоптин зэрэг нэрээр оржээ.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.