Винпоцетин

5 мг шахмал, 5 мг|мл, 10 мг|2 мл туншил хэлбэртэй, тархины судсыг өргөсгөн, цусны урсгалыг түргэсгэж, тархины хүчилтөрөгчийн хангамжийг  сайжруулах, артерийн даралтыг буулгах, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах үйлчлэлтэй.

Эмийг тархины цус харвалт, гэмтэл, атеросклерозын шалтгаант тархины цусан хангамжийн хямралаас үүдсэн мэдрэл, сэтгэцийн өөрчлөлт, хоёрдогч глаукома,  Меньерийн өвчин зэрэгт хэрэглэнэ. Артерийн даралт багасах, зүрхний хэмнэл  түргэсэх зэрэг гаж нөлөө гарч болно. Зүрхний хэмнэл алдагдлын хүнд хэлбэр, зүрхний цусан хангамжийн дутмагшил болон жирэмсэн үед хэрэглэхгүй байх нь  зохистой. Улсын эмийн бүртгэлд Винпоцетин, ВинпоцетинАкри, Бравинтон, Кавинтон нэрээр бүртгэгдсэн.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply