Гепарин

1 мл-т 5000, 10000, 20000 нэгж бодис агуулсан 5 мл-ийн флаконтой,  5000 нэгж бүхий 0,2 мл тариуртай, 12500 нэгж бүхий 0,5 мл тариуртай, бас 10 г, 25 г тосон түрхэц зэрэг хэлбэрээр гаргасан байдаг. Гепарин нь цусны бүлэгнэлтийг саатуулах, тромбоцитын агрегацийг багасгах үйлчлэлтэй.

Зүрхний шигдээс, аливаа  шалтгаант тромбоэмболи, тромбофлебитийн эмчилгээнд хэрэглэдэг. Тарьсан хэсэгт  цусан бундуу, жижиг цус харвалт үүсэх, дотор эрхтэнүүдээс цус шүүрэх, зарим  тохиолдолд анафилаксийн шок үүсэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно. Хэрэв  гепариныг удаан хугацаагаар хэрэглэвэл бөөлжих, үс унах, яс хэврэгших зэрэг гаж  үзэгдэл гарч болно. Цус шүүрэлт бүхий диатез, цусны бүлэгнэлт муудсан өвчнүүд,  лейкоз, цус багасалт, бөөр, элэгний дутмагшил, ходоод гэдэсний шархлаа, хавдар  болон жирэмсний сүүл үед хэрэглэхийг хориглоно. Үндэсний зайлшгүй  шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба эмийн бүртгэлд Гепарин, Гепарин  натри, Гепарин кальц, ВенобенеСалбе, Кальци парин, Фраксипарин зэрэг  нэрээр бүртгэгдсэн байна.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply