Глицерилтринитрат

0,15 мг, 0,3 мг, 0,5 мг шахмал (хэлэн дор тавих), 2,5 мг, 6,5  мг, 9 мг капсул, 2,6 мг, 6,5 мг шахмал (хүлхэх зориулалтын), 0,5 мг|мл, 0,8 мг|мл, 5  мг|мл, 10 мг|мл туншил (судсанд тарих), 2%-ын тос (арьсанд түрхэх), 0,1 мг|цаг, 0,2  мг|цаг, 0,4 мг|цаг, 0,6 мг|цаг тун бүхий арьсанд наах зориулалтын хэлбэртэй байдаг.

Зүрхний ба захын судсыг тэлэх, дотор эрхтэний гөлгөр булчингийн агчлыг суллах зэрэг үйлчлэлтэй. Зүрхний бахын төрөл бүрийн хэлбэр, зүрхний шигдээс, зүрхний  цочмог, архаг дутмагшлын эмчилгээнд хэрэглэдэг. Эмийг хэрэглэхэд толгой өвдөх,  эргэх, артерийн даралт хэт буух, хааяа арьс загатнах, тууралт гарах зэрэг гаж нөлөө  илэрч болно. Эм тохиромжгүй, тархины цус харвалт, гавлын доторхи даралт ихсэх,  илэрхий гипотони зэрэг тохиолдолд хэрэглэхгүй байх нь зохистой. Үндэсний  зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Глицерилтринитрат нэрээр, эмийн бүртгэлд Нитроглицерин, Сустак зэрэг нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply