Дигоксин

0,125 мг, 0,250 мг, 0,500 мг шахмал, 0,05 мг, 0,1 мг, 0,2 мг капсул, 0,1  мг|мл, 0,25 мг|мл туншил, 0,05 мг|мл элексир хэлбэртэй байх ба бусад гликозидын нэгэн адил зүрхний ажиллагааг идэвхжүүлэх буюу кардиотоник үйлчлэлтэй тул янз  бүрийн шалтгаант цусны эргэлтийн цочмог, архаг дутмагшлын үед, мөн тосгуурын чичигнээний тахисистолын хэлбэр, пароксизмаль тахикарди, уушги-зүрхний  дутмагшлын үед хэрэглэдэг.

Эмийг удаан хэрэглэвэл огиулах, бөөлжих, хоолонд  дургүй болох, судасны цохилт хэт удаашрах зэрэг гаж нөлөө илэрч болно.  Зүрхний  ховдлын шалтгаант экстрасистоли, тосгуур-ховдлын хориг, Морганьи- АдамсСтоксын хамшинж, илэрхий брадикарди зэрэг тохиолдолд энэ эмийг  хэрэглэхийг хориглоно. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

2 thoughts on “Дигоксин”

  1. sn bnu tanai sayt ih dawgvi bolomjin medelel ogdin bn ih talagdla emin zawrudig ih oilgomjtoi orulsan bn deres n emnudig odrin heder yaj uhig orulj ogwol bvr ilu sn bn 

  2. Хайж явсан мэдээллээ бага зэрэг ч гэсэн уншиж мэдэх боломж өгсөнд баярлалаа. Зургийг нь тавьвал бас их хэрэгтэй юм байна. Хаанаас авч болдог, үнэ нь хэд орчим гэх мэт мэдээлэл бас багадахгүй л юм. Улам боловсронгуй мэдээллийн том сан болоорой.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.