Изосорбид мононитрат

10мг, 20мг, 40мг шахмал, 1%-1мл туншил хэлбэртэй,  захын болон титэм судсыг тэлэх, миокардын хүчилтөрөгчийг хэрэгцээг багасгах,  цусны бага эргэлтийн даралтыг бууруулах зэрэг үйлчлэлтэй тул стенокардийн хөдлөлтөөс сэргийлэх, зүрхний архаг дутмагшил, бага эргэлтийн гипертензийн  эмчилгээнд хэрэглэдэг.

Толгой эргэх, өвдөх, нүүр улайх, зүрх дэлсэх, дотор  муухайрах зэрэг гаж нөлөө өгч болзошгүй. Артерийн гипотони, коллапс, шок,  зүрхний шигдээсийн хурц үе, тархины цус харвалтын үед хэрэглэхийг цээрлэнэ.  Улсын бүртгэлд Моносан, Моночинкве, Нитросорбид, Изодинит зэрэг нэрээр  бүртгэгдсэн байна.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply