Каптоприл

12,5 мг, 25 мг, 50 мг, 100 мг шахмал хэлбэртэй  байх бөгөөд бие махбодийн доторхи ангиотензиногенийг ангиотензин болгож  хувиргадаг ферментийн үйлчлэлийг саатуулснаар артерийн даралтыг бууруулж,  захын судасны эсэргүүцлийг багасгах үйлчлэл үзүүлдэг.

Энэ эмийг янз бүрийн  шалтгаант артерийн гипертензи, ялангуяа реноваскуляр гипертони, зогсонгишилт  бүхий зүрхний дутмагшил, Рейногийн хамшинжийн үед хэрэглэнэ. Зарим тохиолдолд толгой өвдөх, эргэх, гэдсээр өвдөх, үе мөч, булчин өвдөх, огиулж  бөөлжих, суулгах, ам хуурайших, амны салст шархлах, эрүү, хэлний дорхи  булчирхай цочих зэрэг гаж нөлөө илэрч болно. Элэг, бөөрний дутмагшил болон эм таарахгүй тохиолдолд хэрэглэж болохгүй. Манай улсын эмийн бүртгэлд  Каптоприл, КаптоприлАкри, Каптоприл-Денк, Каптохексал, Лемкаприл (25мг  шахмал) нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply