Метилдопа

125 мг, 250 мг, 500 мг шахмал, 250 мг|5 мл суспенз, 50 мг|мл  туншилтэй байдаг. Артерийн даралтыг буулгах үйлчлэлтэй антиадренергик тул  цусны даралт ихсэлтийн хүндэвтэр хэлбэр, бөөрний шалтгаант гипертензи, мөн  паркинсонизмын үед хэрэглэнэ.

Огиулах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, ам хатах,  бие сулрах, нойрмоглох зэрэг гаж нөлөө илэрч болно. Элэг, бөөрний дутмагшил,  феохромоцитомын үед болон жирэмсэн, өндөр настанд хэрэглэхгүй байвал зохино.  Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг бөгөөд эмийн  бүртгэлд Метилдопа, Альдомет, Допанол, Допегит зэрэг нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply