Пентоксифиллин

100мг, 200мг, 400мг шахмал, бүрээстэй шахмал, үрэл, 20мг|1мл туншил зэрэг хэлбэртэй байх ба цусны урсгал, бичил эргэлт (микроциркуляци)-ийг  сайжруулах, судас өргөсгөх, эритроцит, тромбоцитын бөөгнөрөмтгий, зуурамтгай  чанарыг багасгах зэрэг үйлчлэлтэй тул захын цусны эргэлтийн хямрал, тархины  судасны эмгэг, судас хатуурал, чихрийн шижингийн ангиопатийн үед хэрэглэдэг.

Дотор муухайрах, толгой эргэх, нүүр улайх, хоол боловсруулах үйл ажиллагаа  хямрах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Зүрхний хурц шигдээс, зүрхний хэмнэл  алдагдал болон жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхгүй байх нь зохистой. Улсын эмийн бүртгэлд Пентоксифиллин, ПентоксифиллинАкри, Пентилин, Пентомер  (600мг шахмал, 300мг туншил), Тренпентал (2%-5мл туншил), Трентал (100мг  шахмал) зэрэг нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply