Прокаинамид

250мг, 500мг шахмал, 100мг|мл туншил хэлбэртэй, миокардын  сэрэл дамжуулах чанарыг болон голомтот сэрэл үүсэх явдлыг бууруулах замаар  зүрхний хэмнэл алдагдлыг засах үйлчлэл үзүүлдэг. Их төлөв экстрасистоли, жирвэлзэх аритми, пароксизм бүхий тахикардийн үед хэрэглэдэг.

Бие сулрах,  толгой өвдөх, бөөлжих зэрэг гаж нөлөө гардаг ба ховор тохиолдолд сэтгэл хөөрч  хий юм үзэгдэх, агранулоцитоз, чоно-яр үүсэх зэрэг үзэгдэл илрэх тал бий. Зүрхний  хориг, зүрхний дутмагшил, гипотони болон харшимтгай хүнд хэрэглэж болохгүй.  Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply