Симвастатин

5мг, 10мг, 20мг, 40мг шахмал, атеросклерозын эсрэг буюу цусан  дахь хэт бага болон бага нягтралтай липопротеид, триглицеридийн хэмжээг  багасгаж, их нягтралтай липопротеидын хэмжээг ихэсгэх үйлчлэлтэй.

Эмийг  удаанаар хэрэглэхэд нойр булчирхай, элэгний үйл ажиллагаа хямарч, цусан дахь трансаминаза, шүлтлэг фосфатаза, гаммаглутаминтрансфераза зэрэг  ферментүүдийн идэвхжил ихсэх, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, өтгөн хатах, эсвэл  суулгах, харшил өгөх зэрэг гаж нөлөө илэрдэг. Элэгний өвчний үед болон жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэж болохгүй. Улсын эмийн бүртгэлд  Вазилил, Холестат нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

1 Comment

  1. У.Оюунцэцэг

    баярлалаа холестрин ,ТГ, ЛП багасгах хор багатай эм байвал зөвлөөч хө турах хэрэгтэй байна.

Leave a Reply