Теофиллин

Hунтаг, 100мг, 200мг шахмал,  шулуун гэдэсний лаа хэлбэрээр байдаг. Зүрхний булчингийн агшилтыг идэвхжүүлэх, бронхын булчинг сулруулах, шээс  гаралтыг идэвхжүүлэх, төв мэдрэлийн системийг сэргээх зэрэг үйлчлэлтэй тул  бронхын багтраа, архаг бронхит, мигрень, тархины цусны эргэлтийн хямрал, зүрх,  бөөрний шалтгаант хавангийн эмчилгээнд хэрэглэдэг.

Дотор муухайрах, бөөлжих,  суулгах, толгой өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Эпилепси, ходоодны  шархлаа, зүрхний шигдээс болон жирэмсэн үед, 3 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй байвал зохино. Улсын бүртгэлд Теофиллин, Теотард нэрээр  бүртгэгдсэн ба Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply