Тиклопидин

250мг шахмал, антиагрегант буюу тромбоцитын наалдамхай,  бөөгнөрөмтгий чанарыг багасгах үйлчлэлтэй тул судас хатуурлын, ялангуяа тархи,  хөлийн артери судасны хатуурал, зүрхний шигдээсийн дараа цусан хангамж сэргэх  үед, мөн хиймэл цусны эргэлтийн болон бөөрний аппарат ажиллуулах зэрэгт  хэрэглэдэг байна.

Хэвлийгээр өвдөх, суулгах болон цусны дүрст элементүүдийн  тоо цөөрөх, трансаминазын хэмжээ ихсэх зэрэг гаж нөлөө илрэх тал бий. Цус  алдамхай байдал, ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны үед хэрэглэхгүй байх нь  зохистой. Улсын эмийн бүртгэлд Тиклид нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply