Этофибрат

500мг бүрээстэй, фибровын хүчлийн уламжлалт бэлдмэл бөгөөд судас хатуурлын эсрэг үйлчлэлтэй тул гиперлипидеми, гиперурикеми бүхий өвчтөнийг  эмчлэхэд хэрэглэдэг. Ходоод гэдэсний хямрал, арьс загатнах, улайх, тууралт гарах  зэрэг гаж нөлөө илэрч болно.

Зарим тохиолдолд миалги, бэлгийн сулрал, биеийн  ерөнхий сульдал болох, толгой өвдөх, эргэх, нойргүйдэх зэрэг үзэгдэл ажиглагдах тал бий. Улсын эмийн бүртгэлд Липо-Мерз нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply