Татаж унах өвчин буюу эпилепси

Эпилепси буюу манас таталт -ыг тархины хамгийн эртний өвчин гэдэг. Гэвч энэ нь яг vнэндээ сэтгэцийн биш харин мэдрэлийн євчин юм. Уг євчин нь огцом, манас татуулсан уналт өгдөг.

Эпилепсийн уналтын онцлог шинжvvд:

  • Гэнэт vvсч алга болдог
  • Богино хугацаанд
  • Vечилсэн
  • Стереотип шинж чанартай

Эпилепсийн євчин нь зєвхєн ерєнхий хvчтэй таталт биш юм. Євчтєнд богино хугацаанд ухаан алдах, эд зvйлсийн хэлбэр хэмжээ єєрчлєгдєх, зовхи татах, хуруугаар хатгаж євдєх, гэдэс эвгvй оргих, хэсэгхэн хугацаанд юм ярьж чадахгvй байх, гэрээсээ олон хоногоор алга болох г.м шинж тэмдгvvд илэрдэг.

Уналтаас гадна эпилепсийн vед толгой таллаж євдєх (мигрень), толгой євдєх, тархины цусан хангамж алдагдах, нойр муудах, тvvнчлэн сэтгэн бодомж болон ой санамж бага зэрэг алдагдаж мєн сэтгэцийн єєрчлєлт илэрнэ.

Шалтгаан

Эпилепсийн уналтын шалтгаан нь тархины хэсэг газрын болон тархины электрон дамжуулалтын идэвхитэй холбоотой. Эпилепсийн уналт нь бvх насны хvмvvст тохиолдож болно.

Гол тєлєв янз бvрийн тархины гэмтэл, их хэмжээгээр архи хэрэглэх, халуурах, тархины хавдар, хордлогын vед илэрнэ. Ийм vед шинж тэмдгийн уналт гэнэ. Хэрэв уналт нь єєрєє  vvссэн тохиолдолд vvнийг генуинны уналт гэнэ. Эпилепсийн уналтын ємнє заавал ямар нэг  дохио байдаг ба vvнийг аура гэнэ. Аурын илрэл олон янз vvнд халуурах, толгой эргэх, сэтгэл санаа тогтворгvй болох г.м. Эпилеси нь эмчилгээнд амархан эдгэдрэг ба євчтєний хєдєлмєрийн чадварыг хадгална. Гол нь уналтын vед хvн ямар ч ухаангvй, юу ч мэдэрдэггvйг санах хэрэгтэй. Уналт нь хэдхэн минут vргэлжилдэг.

Уналтын vед авах арга хэмжээ

  • Татах хєдєлгєєнийг нь хүчээр хорихгvй байх
  • Ам шvдийг нь ангайлгах гэж оролдохгvй байх
  • Хиймэл амьсгаа болон зvрхний массаж хийхгvй байх
  • Татаж буй хvнийг тэгшхэн гадаргуу дээр хэвтvvлж толгой дор нь зєєлєн юм ивж єгєх
  • Унасан газар нь амь насанд аюултайгаас бусад тохиолдолд зєєж шилжvvлэхгvй байх.
  • Євчтєний толгойг хажуу тийш доош нь харуулна. Энэ нь хэл болон шvлс амьгалын замд орж таглахаас сэргийлж байгаа юм. Мєн бєєлжих тохиолдолд бvх биеийг нь болгоомжтойгоор эргvvлж   доош нь харуулна.

Таталт зогссоны дараа євчтєнд тайван ухаан орох, шаардлагатай бол бvрэн унтаж амрах боломж бий болгож єгнє. Таталт зогссоны дараа ухаан санаа самуурч бие сулрах байдал цєєнгvй гардаг тул хэсэг хугацаа ( 5-30мин ) єнгєрєх ёстой бєгєєд тvvний дараа л сая хvн єєрєє бие дааж босч чадна. Хэрэв таталт 5 минутаас илvv vргэлжилвэл, євчтєнд амьсгалын хvндрэл vvсвэл, эсвэл тэрээр гэмтэл авсан бол, эсвэл жирэмсэн эмэгтэй бол  яаралтай эмнэлгийн  тусламж дуудах шаардлагатай.

4 Comments

  1. hiin tataltiin sergiileh argan alga bnoo teriin harmaar bna

  2. munguu

    bi zarimdaa uhaan aldaj unadag tgd sergesnii daraa gar tataad bdag tgj bjiigaad zgr bolchdog mergejliin emchiin haruilt husiii

  3. acth Adrenocorticotropic hormono gdg emiig haanaas yaj olj awch bolohiig medej tuslaj uguuch hvmvvsee enkhee_mcf@yahoo.com-ruu mail bicjhej tuslarai

  4. nandia

    bi zarimdaa tataj unadag tgd unasaniihaaa daraaa nam untaad ogdog yag unah gj bgaagaa ooroo meddeg harin unasanaasaa hoish yu vh sanadaggui tgd unaltiin esreg yamarch em taarahgui harshil ogood biyer yum tuurchdag mergejliin emch zowolgoo ogch tuslaach

Leave a Reply