Ацетилцистеин

100 мг, 200 мг эм агуулсан 3 г ба 5 г мөхлөг (жижиг ууттай), 100  мг шахмал, 200мг бүрээс, 20%-5 мл, 10% – 2 мл туншил хэлбэртэй байх ба цэрийг  шингэрүүлэн, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхлох үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг намжаах нөлөөтэй.

Унжралдсан, өтгөн салс- идээт цэр бүхий цочмог, архаг бронхит, бронхын багтраа, бронхоэктази, бронхын  бөглөрөлтөөс үүдсэн уушгины ателектазын эмчилгээнд хэрэглэнэ. Дотор  муухайрах, бөөлжих, хамраас цус гарах, чих шуугих, чонын хөрвөс туурах зэрэг  гаж нөлөө өгч болно. Энэхүү эмэнд хэт мэдрэг хүнд болон ходоод, гэдэсний  шархлаа, цус алдалт, жирэмсэн зэрэг үед эмийг хэрэглэхийг цээрлэх нь зүйтэй.

Улсын эмийн бүртгэлд Ацетилцистеин, Ацист, АСС, АСС Лонг, АСС Акуте,  Asist АТС-RO 5 CB зэрэг нэрээр бүртгэгдсэн ажээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply