Бромгексин

4 мг, 8 мг, 16 мг шахмал, 4 мг, 12 мг үрэл, 4 мг|5мл бодис агуулсан  150 мл шингэн, 4 мг|5 мл бүхий 100 мл элексир, 2 мг|мл туншил зэрэг хэлбэртэй  байдаг. Цэр шингэлэн ховхлох үйлчлэлтэй тул ховхрохдоо муу өтгөн цэр бүхий трахеобронхит, архаг бронхит, бронхын багтраа, уушгины цочмог, архаг үрэвсэл,  муковисцидоз зэрэг өвчний үед хэрэглэнэ.

Эмийг удаан хэрэглэвэл дотор  муухайрах, бөөлжис цутгах, ходоодны шархлаа сэдрэх зэрэг гаж нөлөө илэрч болно.  Улсын эмийн бүртгэлд Бромгексин, Бромгексин-Ферейн, Бисольвон зэрэг  нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply