Прокаин

Hунтаг, 0,25%-2мл туншил хэлбэртэй, хэсэг газрыг мэдээгүйжүүлэх үйлчлэлтэй тул хэсэг газарт нэвчүүлэн тарьж, хориг тавих болон пенициллин зэрэг  зарим тарилгын бэлдмэлийг уусгах зорилгоор өргөн хэрэглэдэг.

Мөн бөглөрөлтөт  эндартериит, шамбарам, ходоодны шархлаа, арьсны зарим өвчин, кератит,  иридоциклит зэрэг олон янзын өвчний эмчилгээнд хэрэглэх тал бий. Энэ төрлийн эмэнд хэт мэдрэг байдал, цочмог цус алдалт бүхий яаралтай мэс заслын хагалгаанд  хэрэглэхгүй байх нь зохистой. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад  багтдаг ба Улсын бүртгэлд Новокаин, Прокаин нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply