Тетракаин

Нунтаг, 0,5% дусаал (нүдний) хэлбэртэй, хэсэг газарт мэдээ алдуулах  үйлчлэлтэй бөгөөд их төлөв нүдний практикт хэрэглэдэг. Ингэхэд нүдний дотоод  даралт, харааны зохиролд нөлөөлөхгүй, хүүхэн харааг өргөсгөхгүй зэрэг сайн  талтайгаараа ихээхэн тохиромжтой юм.

Нүдний салстын судас өргөсөх, эвэрлэгийн эмзэгшил үүсэх зэрэг гаж нөлөө гарч болзошгүй. Бага насны хүүхдэд хэрэглэж  болохгүй. Манай улсын Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply