Аминофеназон

250 мг шахмал, 5 мл туншил хэлбэртэй, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлчлэлтэй. Үений  үрэвсэл, гэмтэл, хэрэх өвчин, тулай өвчний сэдрэлт, невралги, радикулит зэрэг өвчний үед хэрэглэдэг.

Арьсаар  тууралт гарах, дотор муухайрах, бөөлжих, цус багадах, ходоод өвдөх, шархлах зэрэг гаж нөлөө үзүүлдэг. Уг  эмэнд хэт мэдрэг хүмүүст болон ходоод гэдэсний шархлаа, кардиомиопати өвчний үед хэрэглэхийг хориглоно.  Спазмофили, элэгний хүнд өвчний үед уг эмийг тариагаар хэрэглэж болохгүй. Улсын эмийн бүртгэлд Реопирин, Пирабутол нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.