Алпразолам

0,25 мг, 0,5 мг шахмал хэлбэртэй, сэтгэл засах, солиорлын эсрэг, тайвшруулах, нойрсуулах,  таталтыг намжаах, булчин сулруулах зэрэг үйлчлэлтэй эм бөгөөд түүнийг гол төлөв невроз, сэтгэл түгшүүртэй, тайван бус психопатийн байдал зэргийн үед хэрэглэдэг.

Нойрмоглох, толгой эргэх, анхаарал сарних, сэтгэцийн  болон биеийн хөдөлгөөн удаашрах, ухаан санаа самуурах, хий юм харагдах, булчин сулрах зэрэг гаж нөлөө  үзүүлж болзошгүй. Амьсгалын цочмог дутмагшил, глаукомын хөдлөлт, эпилепси, жирэмсэн, хөхүүл үед энэ эмийг хэрэглэхийг хориглоно.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

1 Comment

  1. baatar

    ene emiig haanaas avah bolomjtoi ve?

Leave a Reply