Амитриптиллин

25 мг шахмал, 1% – 2 мл туншилтэй байдаг ба моноаминоксидаза ферментийн идэвхид  нөлөөлдөггүй, сэтгэл гутралын эсрэг, бас бачимдлыг арилгахын зэрэгцээ тайвшруулах үйлчлэлтэй тул янз  бүрийн шалтгаант сэтгэл уналт, ялангуяа түгшилт бүхий сэтгэл гутралын үед хэрэглэнэ.

Энэ эмийг хэрэглэх үед толгой эргэх, ам хатах, дотор муухайрах, нойрмоглох, хараа муудах, гар хөл салганах, арьсан дээр тууралт  гарах, судасны цохилт хурдасч, цусны даралт буурах, өтгөн хатах, шээс хаагдах зэрэг гаж нөлөө ажиглагдаж  болно. Эмийг түрүү булчирхайн томролт, глаукомын үед, түүнчлэн ипразид, нуредал зэрэг моноаминоксидаза ферментэд хориг үзүүлдэг эмүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн  жагсаалтад орсон ба эмийн бүртгэлд Амитриптиллин, Амиптилин нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.