100-500 мг шахмал хэлбэртэй, халуун бууруулах, өвдөлтийг болон үрэвслийг намжаах зорилгоор хэрэглэнэ. Сүүлийн үед аспирин болон аскорбины хүчлийг тодорхой хэмжээгээр агуулсан Aspirin C, Aspirine UPSA, Aspro C зэрэг хөөсрөмтгий шахмалуудыг өргөн хэрэглэх болжээ.
Аспириныг цус алдах хандлагатай аливаа тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Түүнчлэн бронхын багтраа, харшилт бусад эмгэг, элэг, бөөрний дутмагшил, жирэмсний эхний 3 сарын хугацаанд хэрэглэхгүй байх нь зохистой. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба улсын эмийн бүртгэлд Ацетилсалицилын хүчил, Аспирин, АспиринУПСА, Улсарин-УПСА, Аспро-С зэрэг нэрээр бүртгэгдсэн байна.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.