Баралгин

Нийлмэл найрлагатай шахмал, лаа, 5 мл туншил хэлбэртэй, агчил  тавиулах, өвдөлт намжаах үйлчлэлтэй. Эмийг гөлгөр булчингийн агчил, янз бүрийн  шалтгаант өвдөлтийн үед хэрэглэдэг.

Харшил үүсгэх, цусан дахь гранулоцитын тоо  цөөрөх зэрэг гаж үйлчлэл үзүүлж болно. Баралгиныг цусны өвчний үед хэрэглэхгүй байх нь зохистой. Манай улсын эмнэлгийн практикт өргөн хэрэглэгддэг эмүүдийн нэг юм.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply