Хөгшрөлтийн үеийн сэтгэцийн хямрал

Амьдралын явцад  сэтгэцийн эрvvл мэнд хичнээн сайн байсан ч нас ахихыг дагалдсан сэтгэцийн эмгэгээс сэргийлэх дархлаа гэж байдаггүй. Ахимаг  насны хvмvvс нь залуу болон дунд насны хvмvvсийг бодвол сэтгэцийн эмгэгээр илvv их євчилдєг.

Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын мэдээллээр ахимаг насны хvмvvсийн дунд 100 мянган хvн амаас 236 хvн сэтгэцийн євчнєєр євчилдөг бол 45-64 насны бvлгийнхэнд зєвхєн 93  хvн євчилдєг байна.

Гэхдээ хөгшрөлт нь зайлшгvй эрvvл мэнд,  ялангуяа сэтгэц муудах -тай холбоотой гэж бодох хэрэггvй.  Ахимаг насанд илэрдэг олон євчнийг эмчилж болдог. Хамгийн гол нь єєртєє болон єєрийн настай гэр бvлийнхэндээ анхаарал тавьж, цаг тухай бvрт  эмчид  хандаж байх хэрэгтэй. Хижээл настангууд  сэтгэцийн эмч болон сэтгэл заслын эмчид 2 дахин бага vзvvлдэг. 66 дээш настай хvмvvс нь єєрийн сэтгэцийн өөрчлөлт -ийг анзаардаггvй бєгєєд vvнийгээ насжилт -тай холбоотой бие махбодийн єєрчлєлт хэмээн ойлгодог. Харамсалтай нь энэ буруу бодол нь ойр дотныхонд нь мєн адил байдаг.

Хєгширєлтийг /хөгшрөх/дагаж хижээл настай хvмvvст бий болдог гол єєрчлєлт нь биеийн єєрчлєлт юм ( сэтгэл гутрал). Ийм євчтэй хvмvvс нь голдуу ерєнхий мэргэжжлийн эмч нарт ханддаг боловч тэдгээр нь уг євчнийг оношлох нь цєєн. Хижээл насны хvмvvст сэтгэл сульдлын шинж тэмдгvvд илvv их илэрнэ.

Vvний суурь нь тархины судасны хатуурал юм. Толгой хєндvvрлэнэ, чихэнд хий юм сонсогдоно, толгой эргэнэ, толгой дvйнгэтэнэ, биеийн ачааллын vед хурдан ядрамтгай болсондоо их зовиурладаг. Vvнтэй хамт єдрийн амралтын хэрэгцээ vvснэ. Євчтєн нь их ууртай, тэвчээргvй, дуу шуугианд дургvй, амархан гомдож уйлдаг, ой санамж болон нойр муутай болдог. Ийм тохиолдолд гол тєлєв амбулатороор vзvvлж тусламж авдаг.

Ахимаг насанд илvv тvгээмэл илэрдэг сэтгэцийн хямрал нь сэтгэл гутрал юм. Сэтгэл санаагаар унаж, ганцаардах, эсвэл тvгших мэдрэмж байнга тєрж, хэнд ч хэрэггvй болсон мэт санагдан, єєртєє итгэлгvй, сул дорой болсон мэт сэтгэгдэл тєрж, єєрийгєє шалтгаангvй буруутгаж, єєрийн дуртай зvйл болон гэр бvл, найз нєхєд,  ажилдаа сонирхолгvй болдог.

Оюуны хєдєлмєрийн чадвар буурах ба vvний гол шалтгаан нь анхаарлаа тєвлєрvvлж чадахгvй байх, ой санамж  болон сэтгэцийн vйл  явцын ерєнхий зохион байгуулалт муудах явдал байдаг. Сэтгэл гутралын улмаас  мєн биеийн єєрчлєлтvvд гарч болно. Vvнд хоолны дуршил багасах, эсвэл эсрэгээрээ ихсэх, нойргvйдэх, эсвэл нойрмог болох, байнга ядрах, єтгєн хатах, биеийн гэж хэлж болохооргvй євдєлтvvд мэдрэгдэх зэрэг шинжvvд  илэрдэг.

Хэрэв та єєртєє болон  єєрийн дотны хэн нэг хvнд эдгээр дурдсан шинж тэмдгvvдээс аль нэг нь илэрч, хоёр долоо хоногоос илvv vргэлжилж байгааг анзаарвал яаралтай мэргэжилтэнд хандаж тусламж авах хэрэгтэй. Єєрсдийн ахимаг насны гэр бvлийнхнийхээ биеэ авч явах байдал болон сэтгэл санааны байдалд гарч буй  мэдэгдэхvйц єєрчлєлтийг тоохгvй єнгєрч   болохгvй.

Эдгээр єєрчлєлтvvд нь сэтгэл гутрал, оюуны хомсдол, сэтгэц мэдрэлийн хямралын шинж тэмдгvvд байж болно. Ахимаг насанд бий болдог  бие махбодийн олонх  євчнvvдийг  сэтгэцийн хямрал дагалдаж байдаг бєгєєд  энд ч мєн адил сэтгэцийн эмчийн тусламж шаардлагатай байдаг. Зєв эмчилгээ нь байдлыг сайжруулж, ахимаг насны хvнд аз жаргалтай хэвийн амьдралыг нь буцааж авчирах боломжтой.

Leave a Reply