Биперидин

2мг шахмал, 5мг|мл туншил хэлбэртэй, төвийн холинолитик үйлчлэлтэй ба нейроны тэнцвэрийг  хангаж, паркинсонизмын эсрэг нөлөө үзүүлдэг тул паркинсонизм ба түүнтэй төстэй хамшинжийн эмчилгээнд  хэрэглэдэг.

Нойрмоглох, бие сулрах, хэл хуурайших, харааны зохирол алдагдах, зүрх дэлсэх, өтгөн хатах, шээс хоригдох, баримжаа алдагдах, ой муудах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Глаукома, мегаколон болон бүдүүн  гэдэсний бөглөрөлтөт өвчний үед энэ эмийг хориглох ба жирэмсэн, хөхүүл үед болгоомжлох шаардлагатай.  Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply