Вальпройны хүчил

200, 500 мг шахмал, 150 мл сироп хэлбэртэй, таталтын эсрэг үйлчлэлтэй бөгөөд эпилепси  өвчний янз бүрийн хэлбэр (Petit mal, Grand mal болон хольмог хэлбэр)-ийн үед хэрэглэдэг.

Бие сулруулах,  дарангуйлалын байдалд оруулах гаж үйлчлэлтэй бөгөөд элэг, нойр булчирхайн өвчин, цус гоожих эмзэгшлийн үед хэрэглэхийг хориглоно. Үндэсний зайлшгүй  шаардлагатай эмийн жагсаалтад Вальпройны хүчил нэрээр  орсон ба улсын эмийн бүртгэлд Валпроат натри, Депакин, Депакин хроно-300, Депакин хроно-500 зэрэг нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply