Галоперидол

1,5мг, 5мг шахмал, 5 мг|мл тарилгын уусмал хэлбэртэй, сэтгэц  нөлөөт бэлдмэл бөгөөд гол төлөв дэмийрэл, хий үзэгдлийн хамшинжийг дарах  үйлчлэл үзүүлдэг. Параноид болон хий үзэгдэл бүхий шизофрени, янз бүрийн шалтгаант солиорол, сэтгэцийн хөдөлгөөний цочрол, дэмийрэл, маникиаль  байдлын үед хэрэглэдэг.

Эмийг удаан хэрэглэвэл гар, хөл, их бие салгалах, эмх  замбараагүй хөдөлгөөн хийх зэрэг гаж нөлөө илэрч болно. Зарим тохиолдолд арьсан дээр цэврүүт тууралт гарах, глаукома өвчин хурцдах шинж ажиглагддаг.  Төв мэдрэлийн хүнд органик өвчнүүд, зүрхний хориг бүхий өвчнүүд, бөөрний  дутмагшил, истери зэргийн үед хэрэглэж болохгүй. Үндэсний зайлшгүй  шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба эмийн бүртгэлд Галоперидол,  Галоперидол деконат, ГалоперидолАкри нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.