Диазепам

2, 5, 10 мг шахмал, 15 мг бүрээстэй, 5 мг|5 мл, 5 мг|мл (уулгаж  хэрэглэх), 5 мг|мл туншил хэлбэртэй байдаг. Тайвшруулах, бага зэрэг нойр хүргэх,  айдсыг багасгах замаар сэтгэл гутралыг дарах зэрэг үйлчлэлтэй.

Бие сулрах, толгой эргэх, тэнцвэр алдагдан гуйваж дайвах, нойрмоглох, өтгөн хатах, арьс загатнах,  глаукома өвчин хөдлөх зэрэг гаж нөлөө үзүүлж болно. Элэг, бөөрний хурц  дутмагшил, миастени өвчний үед болон жирэмсний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Диазепам нэрээр  орсон ба эмийн бүртгэлд Апаурин (2мг, 5 мг шахмал, 10мг|2мл туншил), Седуксен  (5 мг шахмал, 10 мг туншил), Валиум (2 мг, 5 мг шахмал), Феназепам (0,5мг, 1мг,  2,5мг шахмал, 0,1%-1мл туншил) зэрэг нэрээр бүртгэгдсэн байдаг.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply