Дигидрокодейн

60мг, 90мг, 120мг шахмал хэлбэртэй, морфинтэй төстэй боловч  өвдөлт намжаах талаараа түүнээс нэлээд сул бөгөөд хоол боловсруулах замын үйл  ажиллагаанд гаж нөлөө үзүүлэх нь бага. Их төлөв өвдөлт ба ханиалгалтыг намдаах,  тайвшруулах зорилгоор хэрэглэдэг. Зарим өвчтөнд бөөлжих, толгой эргэх,  нойрмоглох гаж нөлөө өгч болзошгүй.

Улсын эмийн бүртгэлд ДНС-континус  нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.